Бурхан хүний хувь заяаг аль эрт шийдсэн
Ⅰ
Хувь заяаны тухайд гэвэл хүн бүхэн биеэ даасан байдаг.
Хувь заяаны тухайд бол
хүн бүрд өөрийн гэсэн хувь заяа бий.
Тиймээс хэний ч эцэг эх
амьдралын хувь заяанд нь саад болж,
гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөөлж чадахгүй.
Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч
хүний хувь заяанд нөлөөлдөггүй.
Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй,
энэ нь аль хэдийн шийдэгдсэн,
эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.
Ⅱ
Хүний төрсөн гэр бүл бол түүний
үүргээ биелүүлэх урьдач нөхцөл билээ.
Өсөж том болдог орчин нь
бас л урьдач нөхцөл билээ.
Эдгээр нь хүний хувь заяаг,
ямар тавилан дунд үүргээ биелүүлэхийг нь
тодорхойлж яавч чадахгүй.
Иймээс хэний ч эцэг эх
үүргээ биелүүлэхэд нь тусалж чадахгүй.
Хэний ч төрөл садан
үүргээ биелүүлэхэд нь тусалж чадахгүй.
Хүн үүргээ хэрхэн гүйцэлдүүлэх,
ямар орчинд үүргээ гүйцэтгэхийг
хувь заяа нь тодорхойлдог.
Хэн ч үүнийг захирч чадахгүй.
Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч
хүний хувь заяанд нөлөөлдөггүй.
Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй,
энэ нь аль хэдийн шийдэгдсэн,
эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.
Ⅲ
Бүтээгч л ганцаар урьдчилан шийддэг хүний үүрэгт
өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй.
Бүх хүн өвөрмөц орчинд нас бие гүйцэж,
бүгд өөрсдийн замаар өсөж том болцгоодог.
Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч
хүний хувь заяанд нөлөөлдөггүй.
Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй,
энэ нь аль хэдийн шийдэгдсэн,
эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.
Ⅳ
Алхам алхмаар тэд өөрсдийн замд гардаг.
Алхам алхмаар төлөвлөгдсөн хувь заяагаа биелүүлдэг.
Алхам алхмаар тэд хүний уудам тэнгист орж,
алхам алхмаар амьдралд байраа эзэлдэг.
Бүтээгчийн шийдсэн төөргийн төлөө л
алхам алхмаар үүрэг хариуцлагаа биелүүлдэг.
Бүтээгчийн дээд эрхийн төлөө л
алхам алхмаар тэд бүгдийг зөнгөөрөө хийдэг.
Бурхан аль эрт хүний хувь заяаг шийджээ.
Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч
хүний хувь заяанд нөлөөлдөггүй.
Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй,
энэ нь аль хэдийн шийдэгдсэн,
эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос