972 Хүний амьдралыг Бурхан цаг ямагт залж чиглүүлдэг

I

Ерөөл хайрлах ч бай,

амьдралын хуулийг өгөх ч бай,

Бурханы хийдэг бүх зүйл нь хүнийг

хэвийн амьдрал руу залж чиглүүлдэг.

Хүн Бурханы дүрмийг дагаж,

хуулийг нь мөрддөг ч бай,

хүн Сатаныг шүтэхгүй,

хорлогдохгүй байхыг Бурхан хүсдэг.

Энэ нь анх хийгдсэн зүйл билээ.

Түүний төлөвлөгөө Өөрт нь биш,

хүнд зориулагдсан.

Хүнийг төөрөлдүүлэхгүйн төлөө

энэ бүхнийг хийдэг.

Бурхан хүнийг бүтээсэн,

амьдралыг нь чиглүүлж,

Өөрийн үг, үнэн, амийг ашиглан

үргэлж санаа тавьж, хангаж, үргэлж дэмждэг.

Бурхан хүнийг бүтээж, амьдралыг нь залдаг.


II

Үнэнийг ойлгохгүй үед чинь

Бурхан чамайг гэгээрүүлж,

үнэнд нийцэхгүй зүйлийг харуулан,

хийх ёстой зүйлийг чинь хэлдэг.

Бурхан чамайг дэмжих үед

чи Түүний халуун дулаан,

хайр татам байдал, дэмжлэгийг нь мэдэрдэг.

Тэрслүү занг чинь шүүхдээ

Тэр чамайг үгээрээ зэмлэдэг.

Хүмүүс, зүйлсээр Тэр чамайг сахилгажуулдаг.

Эелдгээр, хайраар, хянуур, зохистой ажиллаж,

хүнийг тэвчишгүйгээр зовоодоггүй.

Бурхан хүнийг бүтээсэн,

амьдралыг нь чиглүүлж,

Өөрийн үг, үнэн, амийг ашиглан

үргэлж санаа тавьж, хангаж, үргэлж дэмждэг.

Бурхан хүнийг бүтээж, амьдралыг нь залдаг.


III

Түүнд хүн хэчнээн нандин, эрхмийг

тийм ч амар тайлбарлах аргагүй.

Үүнийг Бурхан хийсэн,

энэ нь хүний бардамнал биш.

Бурханы хүнд өгдөг бүхэн,

тэдэн дээр ажиллах арга нь

Бурханы ариун байдлаас үүдэлтэй.

Бурханы хүнтэй ярьж,

тэднийг урамшуулж, сануулан, зөвлөдөг бүхэн

Бурханы ариун байдал гэх

нэг л мөн чанараас үүддэг.

Бурхан хүнийг бүтээсэн,

амьдралыг нь чиглүүлж,

Өөрийн үг, үнэн, амийг ашиглан

үргэлж санаа тавьж, хангаж, үргэлж дэмждэг.

Бурхан хүнийг бүтээж, амьдралыг нь залдаг.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 971 Бурханы хамгаалалт дор хүн өсдөг

Дараах: 973 Бурханы хэлдэг, хийдэг бүхэн үнэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих