14 Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн

I

Орчлон даяар Бурхан ажлаа хийж байна.

Зүүн зүгт нүргэлэх чимээ тасралтгүй гарч байна,

Бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна.

Энэ бол бүхнийг өнөө үед авчирсан Бурханы дуу хоолой.

Энэ бол бүхнийг байлдан дагуулах Түүний дуу хоолой.

Тэд бүгд энэ урсгалд унаж, Түүнд захирагдана.

Бурхан суу алдраа аль эрт дэлхийгээс буцаан авч

Зүүн зүгээс шинээр гаргасан.

Бурханы суу алдрыг харахыг хүсэхгүй хэн байх вэ?

Түүний эргэн ирэхийг тэсэж ядан хүлээхгүй хэн байх вэ?

Хэн Түүний дахин ирэлтээр цангаагүй вэ?

Хэн Түүний хайр татам байдлыг үгүйлэхгүй вэ?

Гэрэл рүү ирэхгүй хэн байх вэ?

Канааны баялгийг харахыг хүсэхгүй хэн байх вэ?

Аврагч эргэн ирэхийг хүлээгээгүй хэн байх вэ?

Бүхнийг чадагчийг хүндлэхгүй хэн байх вэ?


II

Бурханы дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой.

Тэр Өөрийн сонгосон хүмүүстээ илүү ихийг хэлдэг.

Уулс, голыг донсолгох хүчит аянга адилаар

Тэр орчлон даяар хүн төрөлхтөнд үгээ хэлдэг.

Бурханы үг хүнд үнэт эрдэнэ болж,

Бүгд Бурханы үгийг нандигнаж байна.

Аянга Зүүнээс Баруун зүгт цахилдаг.

Хүмүүс Бурханы үгийг хаяхаас татгалздаг.

Бурханы үгс ойлгомжгүй ч баяр хөөр өгдөг.

Бүх хүн Бурханы ирэхийг тэмдэглэн

нярай хүүхэд шиг баярлан хөөрнө.

Бурханы дуу хоолой хүмүүсийг дуудаг.

Бурхан хүмүүсийн дунд албан ёсоор орох болно.

Ингэснээр хүн бүр Түүнийг шүтэн мөргөдөг билээ.

Бурханаас гэрэлтсэн алдар суу, Бурханы үгсээр

бүгд Бурханы өмнө ирж, Зүүний аянгыг хардаг.


III

Бурхан Зүүн зүгийн “Чидун ууланд” буун ирсэн.

Бурхан аль эртнээс дэлхий дээр

Иудейн хөвгүүн байхаа больсон.

Тэр бол Зүүний аянга, Зүүний аянга.

Тэр хүмүүсийг орхин очсон ч

одоо Суу алдраар дүүрэн дахин илэрч байна.

Бурхан бол эрин үеүдийн туршид

шүтэгдэж байсан бөгөөд

Израйльчуудын хаясан тэр нялх хүүхэд билээ.

Тэр бол өнөө үеийн Алдар суут,

Төгс Хүчит Бурхан билээ!

Бурханы биелүүлэхийг хүсдэг бүхэн бол

Бүх хүн Бурханы сэнтийн өмнө ирж,

Түүний төрх, үйлсийг харж, дуу хоолойг нь сонсох билээ.

Энэ бол төгсгөл бөгөөд Түүний төлөвлөгөөний оргил нь,

Бурханы удирдлагын зорилго билээ.

Үндэстэн бүр Бурханыг шүтэн мөргөж,

хүлээн зөвшөөрдөг.

Хүн бүр Бурханд итгэж, Түүнд захирагддаг!


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 13 Бурханы алдар суу Зүүн зүгээс цацардаг

Дараах: 15 Бурхан ялгууснаар эргэн ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих