15 Бурхан ялалтаар эргэн ирсэн


1

Бурхан ертөнцтэй нүүр тулж,

Түүний үнэн бие Зүүн зүгт илэрлээ!

Хэн өвдөг сөхрөн Түүнд мөргөхгүй вэ?

Жинхэнэ Бурхан гэхгүй хэн байна?

Түүнийг зүрх сэтгэлдээ

хүндлэхгүй байж зүрхлэх хэн байна?

Хэн баярлан магтахгүй байх вэ?

Бурханы ардууд хоолойг нь сонсдог.

Өө, Сион! Баярлан дуул!

Бурхан ялгууснаар эргэн ирлээ!

Бүх ардууд жагсагтун!

Бүх бүтээл нам гүм бай!


2

Тэр бүгдээс хүндлэл, магтаал хайдаг.

Энэ бол Түүний 6000 жилийн

удирдлагын төлөвлөгөөний зорилго.

Энэ бол Түүний шийдвэр билээ.

Бурханы ардууд бүгдээрээ

Бурханы уул руу буцаж, Түүнд бууж өгнө.

Учир нь Бурханд сүр жавхлан,

шүүлт, эрх мэдэл бий.

Өө, Сион! Баярлан дуул!

Бурхан ялгууснаар эргэн ирлээ!

Бүх ардууд жагсагтун!

Бүх бүтээл нам гүм бай!


3

Түүнд бүх зүйл амархан.

Түүний үг бүхнийг устгаж, гүйцээж чадна.

Энэ бол Бурханы хүч чадал, эрх мэдэл.

Хэн ч Түүнийг зогсоож зүрхлэхгүй.

Бурхан бүхнийг ялан дийлж,

тэрслүү хөвгүүдийг бүгдийг нь ялсан.

Бурхан хүндлэл хүртсэн.

Бүтээлээс хойших Бурханы төлөвлөгөө энэ.

Уул, ус баяр хөөрөөр бялхана.

Хэн ч холдон явж зүрхлэхгүй.

Юу ч, хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй.

Энэ бол Бурханы гайхамшиг, сүр хүч билээ!

Өө, Сион! Баярлан дуул!

Бурхан ялгууснаар эргэн ирлээ!

Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!

Өө, Сион! Баярлан дуул!

Бурхан ялгууснаар эргэн ирлээ!

Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!

Бурхан ялгууснаар ирлээ!


“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “120-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 14 Бурхан суу алдраараа дэлхийн зүүн зүгт илэрсэн

Дараах: 16 Бурханы асар дэлхийд ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх