342 Хүмүүс хоорондын сэтгэл хөдлөлийг Бурхан үзэн яддаг

1 Би сэтгэл хөдлөлгүй тул хүмүүст сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгодоггүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг туйлын их жигших болсон юм. Хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдан, улмаар тэдний нүдэнд “өрөөл бусад” болсон; хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; хүн сэтгэл хөдлөлөөсөө үүдэн “мөс чанараа” авах боломжийг ашигладаг; хүн сэтгэл хөдлөлөөсөө л үүдэн Миний гэсгээлтээс үргэлж залхдаг; хүн сэтгэл хөдлөлийнхөө л улмаас Намайг шударга бус, ёс бус гэж дуудан, аливааг зохицуулахдаа хүний сэтгэлийг тоохгүй байна гэцгээдэг. Газар дээр Надад бас төрөл садан бий гэж үү?

2 Бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө хэн Над шиг өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажилласан юм бэ? Хүнийг Бурхантай харьцуулж яаж болох юм бэ? Хүн Бурхантай нийцтэй байж яаж чадах вэ? Бүтээгч Бурхан бүтээгдсэн хүнтэй яаж нэг төрлийнх байж болох билээ? Газар дээр Би үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж яаж чадах билээ? Миний зүрх сэтгэлийн төлөө хэн зовниж чаддаг юм бэ? Хүний залбирал уу? Нэгэнтээ Би хүнтэй нэгдэж, хамт алхахыг зөвшөөрсөн—бас хүн өнөөг хүртэл Миний халамж, хамгаалалтад амьдарч ирсэн, гэхдээ хүнд ер нь Миний халамжаас гарч чадах өдөр ирнэ гэж үү? Хүн Миний зүрх сэтгэлийн төлөө хэзээ ч зовнилд автаж байгаагүй боловч гэрэлгүй газар нутагт амьдраад байж хэн чадах юм бэ? Миний ерөөлийн ачаар л хүн өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 340 Чам дээр хийдэг Бурханы ажил тун их үнэ цэнтэй

Дараах: 343 Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих