863 Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд удаан амьдарсан

1 Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд удаан хугацаанд амьдрахдаа хүмүүсийн олон янзын амьдралын хэв маягийг мэдэрч, нүдээр харсны дараа яаж сайхан амьдрах, эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар бодоогүй юм. Жинхэнэ хүний амьдралыг туулж байхдаа Тэр ялзрал дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арга мөхөс байдгийг бас мэдэрсэн бөгөөд нүгэлд амьдардаг, Сатан болон ёрын муугийн учруулсан тамлал дунд бүх зүг чигээ алдсан хүмүүсийн өрөвдөлтэй нөхцөл байдлыг харж, мэдэрсэн. Түүний харсан бүхэн нь энэ удаа махбодоор хийж эхэлсэн Өөрийнх нь ажлын ач холбогдол болон чухал хэрэгцээг Түүнд мэдрүүлсэн.

2 Энэ явцад Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгасныг улам ч илүү тодорхой ойлгож эхэлсэн. Тэр бас хийх гэж байгаа ажлаа дуусгахыг бүр их хүсэн эрмэлзэх болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтнийг золин аврах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход зүрх сэтгэлдээ бэлэн байсан. Тэр бас нүглийн тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр Өөрийн үүрэг даалгаврыг нэг ч минут, нэг ч агшин хойшлуулалгүй аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн.

3 Тийм их яаралтай гэдгийг ойлгохдоо Тэр Өөрийнх нь шаналал зовлон ямар их болох талаар бодоогүй, Өөрөө хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй болох талаар ч цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан нь: Тэр Өөрийгөө өргөчих л юм бол, нүглийн тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл хэрэгжих ба Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно гэдэг байлаа. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнодог байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон хийхээр шийдсэн зүйл нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Бурханы хүслийг биелүүлэх цорын ганц зорилго Түүнд байв, ингэснээр Тэр ажлынхаа дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Тэр үед Эзэн Есүсийн санаанд ийм зүйл байсан юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 862 Бие махбодтой болсон Бурхан хамгийн хайр татам

Дараах: 864 Бурханы туулдаг асар их шаналал юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих