864 Бурханы туулдаг асар их шаналал юу вэ?
1 Библид: “Үнэгэнд нүх, шувуудад ч үүр бий; гэтэл хүний Хүү толгой хоргодох газаргүй байна” гэсэн эшлэл байдаг учраас Христийн зовлонг үргэлж өрөвддөг зарим хүн байдаг. Хүмүүс үүнийг сонсоод үнэн сэтгэлээсээ авч үзэн, энэ нь Бурханы амсдаг хамгийн их зовлон, Христийн туулдаг хамгийн их зовлон мөн гэж итгэдэг. Үнэндээ эдгээр бэрхшээлийг Бурхан зовлон гэж үздэггүй. Тэр махан биеийн бэрхшээлийн шударга бус байдлыг эсэргүүцэн гомдоллож байгаагүй ба хүмүүсээс хариу нэхэж, эсвэл Түүнийг ямар нэг зүйлээр шагна гэж шаардаагүй. Гэхдээ Тэр хүн төрөлхтний бүх зүйлийг, ялзармал амьдралыг, ялзарсан хүний ёрын мууг харахдаа хүн төрөлхтөн Сатаны атганд, Сатанд хоригдоод зугтаж чадахгүй байгааг, нүгэлтэй амьдарч байгаа хүмүүс үнэн гэж юу болохыг мэдэхгүй байгааг харахдаа—энэ бүх нүглийг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтнийг жигших Түүний жигшил зэвүүцэл өдөр өдрөөр ихэсдэг боловч Тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы асар их зовлон юм.
2 Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг ч, эсвэл Өөрийн сэтгэл хөдлөлийг ч дагалдагчдынхаа дунд бүрэн илэрхийлж чаддаггүй ба Түүний дагалдагчдаас хэн нь ч Түүний зовлонг үнэхээр ойлгож чадахгүй. Хэн ч Түүний зүрх сэтгэлийг ойлгож, тайвшруулах гэж оролддоггүй—Түүний зүрх сэтгэл энэ зовлонг өдөр өнжилгүй, жил алгасалгүй байн байн амсдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурхан өгсөн зүйлийнхээ хариуд хүмүүсээс юу ч шаарддаггүй, гэвч мөн чанараасаа болж Тэрээр хүн төрөлхтний ёрын муу, ялзрал болон нүглийг огтхон ч тэвчиж чаддаггүй, харин туйлын их жигшил, үзэн ядалтыг мэдэрдэг, энэ нь Бурханы зүрх сэтгэл, бие махбодыг дуусашгүй их зовлон туулахад хүргэдэг. Та нар энэ бүхнийг харж чадах уу? Та нарын хэн нь ч үүнийг харж чадахгүй нь бараг л үнэн биз, учир нь та нарын хэн нь ч Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав