52 Бурхан бидний дунд байна

 

Дэлхийн өнцөг булангаас ирсэн бид

Бурханы гэрт бүгдээрээ уулздаг.

Бурхан биднийг үгээрээ хангаж,

хурганы хуриманд оролцуулдаг.


I

Эцсийн өдрүүдийн Христ биднийг

Сатаны эсрэг тулаанд удирддаг.

Сайн муу ээлжилсэн замд бид

гай зовлон туулдаг.

Бурханы үг биднийг замчилж,

Түүний хайр дэргэд байснаар

хар хүчнийг бид нурааж,

тэмцлээ цааш үргэлжлүүлдэг.

Бурханы төгс хүч, мэргэн ухааныг харж,

итгэл улам батаждаг.

Бид Бурханыг гэрчилнэ;

Түүний инээмсэглэл зүрхийг баясгана.

Бурханы дэргэдэх

хаанчлалын амьдрал сайхан.

Бурханы хайрыг хариулахаар

хүнд ачаа бид үүрнэ.

Бурханы үгийг газар дээр түгээхээр

ах эгч бид бүхнээ зориулж,

Бурханы хүслийг биелүүлнэ,

Бурханы хүслийг биелүүлнэ.


II

Үнэнийг эрж, цэвэрлэгдэн,

Бурханаар төгс болгуулахын тулд

шүүлт, шалгалтыг бид хүлээн авч,

Бурханы үгийн цэвэршүүлэлтийг хүртдэг.

Сул дорой нэгэндээ тусалж,

бие биеэ зоригжуулдаг.

Ариун Сүнсний ажлын

аз жаргал, баяслыг хуваалцдаг.

Ойлголцлоор сэтгэлээ холбосон

бидэнд өөр ямар ч үг хэрэггүй.

Бурханы хайр биднийг нягт холбож,

Түүний үг биднийг нэгтгэдэг.

Бурханы дэргэдэх

хаанчлалын амьдрал сайхан.

Бурханы хайрыг хариулахаар

хүнд ачаа бид үүрнэ.

Бурханы үгийг газар дээр түгээхээр

ах эгч бид бүхнээ зориулж,

Бурханы хүслийг биелүүлнэ,

Бурханы хүслийг биелүүлнэ.


III

Хөтлөлцөн ажиллаж,

бид залбиран, бие биеэ шавдуулдаг.

Бурхан сайхан маргааш руу хөтөлдөг.

Бурханыг хайрлахаар эрж,

нас эцэслэх хүртлээ

тэмцлээ огтхон ч зогсоохгүй.

Бурханы захиасыг сэтгэлдээ санаж,

Түүнд үнэнчээр гэрчлэл хийнэ.

Бурханы дэргэдэх

хаанчлалын амьдрал сайхан.

Бурханы хайрыг хариулахаар

хүнд ачаа бид үүрнэ.

Бурханы үгийг газар дээр түгээхээр

ах эгч бид бүхнээ зориулж,

Бурханы хүслийг биелүүлнэ,

Бурханы хүслийг биелүүлнэ.

Бурханы хүслийг биелүүлнэ,

Бурханы хүслийг …

Өмнөх: 51 Бурханы өмнө амьдрах нь үнэхээр баяр хөөртэй

Дараах: 53 Бурханы өмнө эргэн очих нь жинхэнэ ерөөл билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих