Бурхан сэнтий дээр байна
Бадаг 1
Эцсийн өдрүүдэд үгээ хэлж буй махбодтой Бурханыг магт.
Хаанчлалын эрин үетэй хамт Түүнийг ирэхийн төлөө дуул.
Бурханы сонгосон хүмүүс Түүний өмнө өргөгддөг,
бид бүгд газар унан Бурханд мөргөдөг.
Дахилтын өмнөх хэсэг 1
Одоо Бурхан алдарт сэнтийд байна!
Тэр хичнээн алдартай, үзэсгэлэнтэй вэ!
Дахилт
Байгаа, байсан Нэгэн, Төгс Хүчит газар дээр хаанчилдаг.
Бурханы үг харанхуй ертөнцийг гэрэлтүүлэгч жинхэнэ гэрэл билээ.
Бүх хүн Бурханд захирагдаж, Түүний ирэлтийг угтан авна.
Бурханыг магтсан дуунууд тэнгэрт хүрнэ, Бурхан сэнтийд байна.
Бадаг 2
Бурханы үг бидэнд амийн ус хайрладаг.
Бид Бурханы үгийг идэж уун, Түүнтэй нүүр тулдаг.
Эцэстээ бид найрт оролцож байна.
Бурхан биднийг ялзарсан ертөнцөөс тусгаарладаг.
Дахилтын өмнөх хэсэг 2
Тэгээд бид дэлхийн хүлээсээс ангижирч,
хаанчлалын сургалтад ордог.
Дахилт
Байгаа, байсан Нэгэн, Төгс Хүчит газар дээр хаанчилдаг.
Бурханы үг харанхуй ертөнцийг гэрэлтүүлэгч жинхэнэ гэрэл билээ.
Бүх хүн Бурханд захирагдаж, Түүний ирэлтийг угтан авна.
Бурханыг магтсан дуунууд тэнгэрт хүрнэ, Бурхан сэнтийд байна.
Бадаг 3
Бурханы гэрээс шүүлт эхэлж,
Бурханы ариун, зөвт байдал илчлэгджээ.
Түүний үгийн шүүлт, гэсгээлт нь
биднийг цэвэрлэж, шинэ хүн болгодог.
Дахилтын өмнөх хэсэг 3
Төгс Хүчит Бурхан нулимсыг маань арчдаг.
Ингэж бид хаанчлалын амьдралыг мөнхөд эдэлдэг.
Дахилт
Байгаа, байсан Нэгэн, Төгс Хүчит газар дээр хаанчилдаг.
Бурханы үг харанхуй ертөнцийг гэрэлтүүлэгч жинхэнэ гэрэл билээ.
Бүх хүн Бурханд захирагдаж, Түүний ирэлтийг угтан авна.
Бурханыг магтсан дуунууд тэнгэрт хүрнэ, Бурхан сэнтийд байна.
Бадаг 4
Бурхан бол ухаалаг, ажилдаа төгс хүчтэй билээ,
агуу улаан луугаар үйлчлэл хийлгэдэг.
Бурханы үг бидэнд төгс хүчийг нь харуулдаг,
байлдан дагуулж, ялагчдыг бий болгодог.
Дахилтын өмнөх хэсэг 4
Бэрхшээл дунд гэрчлүүлэхээр Бурхан биднийг удирддаг.
Бурхан Сатаныг ялж, бүх алдрыг олж авсан.