84 Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг үгээрээ шүүж, төгс болгодог
I
Бурхан үгээ хэлэхээр эцсийн өдрүүдэд махбод болсон.
Хүний амьдралд юу хэрэгтэйг,
юунд орох ёстойг харуулахаар,
Бурханы үйлс, бүхнийг чадагч байдлыг харуулахаар,
Бурханы гайхамшигт байдал,
мэргэн ухааныг харуулахаар.
Бурхан үгээ хэлдэг олон арга замаар дамжуулан
хүн Бурханы ноёрхол, цар хүрээг,
Бурханы даруу, нууцлаг байдлыг,
хамгийн дээд Бурхан
бүхнээс дорд болж чадахыг хардаг.
Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан
тэмдэг, гайхамшиг биш, үгийг ашигладаг.
Үгс илчилж, шүүн гэсгээдэг.
Мөн хүнийг бүх талаар төгс болгодог.
Бурханы үгээс хүн хайр татам байдлыг нь,
мэргэн ухааныг нь хардаг.
Хүн Бурханы зан чанарыг ойлгодог
Бурханы үгээс тэр Бурханы үйлсийг хардаг.
II
Бурхан үгээ өөр өөр өнцгөөс хэлдэг
Сүнсний, хүний, гуравдагч хүний өнцгөөс хэлдэг.
Бурханы үгээр дамжуулан
хүн Түүний ажлыг олон янзаар хардаг.
Энэ эрин үеийн үндсэн ажил нь
хүний амийг үгээр хангах билээ.
Энэ нь хүний уг чанар, ялзралыг илчилж,
хүний мэдлэг, соёл,
хуучинсаг бурангуй сэтгэхүй,
шашны үзлийг хаяхын тулд юм.
Бүгдийг ил болгож, Бурханы үгээр цэвэрлэх ёстой.
Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан
тэмдэг, гайхамшиг биш, үгийг ашигладаг.
Үгс илчилж, шүүн гэсгээдэг.
Мөн хүнийг бүх талаар төгс болгодог.
Бурханы үгээс хүн хайр татам байдлыг нь,
мэргэн ухааныг нь хардаг.
Хүн Бурханы зан чанарыг ойлгодог
Бурханы үгээс тэр Бурханы үйлсийг хардаг.
III
Эцсийн өдрүүд дэх Бурханы үндсэн зорилго нь
Үг нь махбодоор илрэх
ажлын үе шатыг биелүүлэх билээ.
Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг билээ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс шинэчлэн найруулав