10 Бурханы хаанчлал дэлхий дээр илэрсэн

I

Аа… аа… аа… аа… аа… аа… аа… аа… аа…

Төгс Хүчит үнэн Бурхан, Сэнтийд залрагч Хаан

бүх орчлонг, бүх орчлонг захирагч

бүх улс орон, бүх хүнтэй нүүр тулдаг.

Бурханы алдар суу дэлхий даяар гэрэлтэж,

нуур, гол, тэнгис, газар, уулс, амьтай бүхэн

жинхэнэ Бурханы гэрэлд илчлэгдэж,

дахин сэргэж, зүүднээсээ сэрж,

хөрснөөсөө нахиалж байгааг

орчлон ертөнц дахины

амьтай бүхэн харах ёстой!

Өө! Цорын ганц үнэн Бурхан

дэлхий дээр илэрч байна.

Хэн эсэргүүцэж зүрхлэх вэ?

Бүгд айн чичирч, бүрэн дүүрэн итгэж,

өршөөл эрэн гуйж байна.

Хүн бүр Түүний өмнө сөгдөн,

хэл бүхэн Түүнийг шүтэн мөргөдөг!


II

Дэлхийн өнцөг булан бүр, хорвоогийн хамаг бүхэн

Бурханыг магтахаа хэзээ ч зогсохгүй,

Бурханыг магтахаа хэзээ ч зогсохгүй.

Хаврын улирал болоход

урьхан хонгор салхи сэвшин

намираа бороо ордог билээ.

Горхи хоржигнон урсах нь бүх хүн

баяр, гуниг, урсах нулимс,

өөрийгөө буруутган уйлах мэт

гол мөрөн, нуур, далай,

тэнгисийн давлагаа бүгд дуулан

үнэн Бурханы ариун нэрийг магтан магтана.

Өө! Тэдний магтаалын дуу, тодоос тод билээ!

Урьд нь Сатаны ялзруулсан зүйлс,

тэд бүгд шинэчлэгдэх болно,

тэд бүгд шинэчлэгдэх болно,

бүгд шинэчлэгдэн ѳѳрчлѳгдѳж,

цоо шинэ төлөвт орно…


III

Энэ бол ариун бүрээ, ариун бүрээний дуу билээ!

Анхааран сонс: Ямар яруу аялгуу вэ!

Сэнтийнээс хэлсэн айлдвар!

Бүх улс орон, ард түмэнд тунхаглаж байна.

Цаг нь ирлээ. Энэ бол эцсийн өдрүүдийн төгсгөл.

Бурханы удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө очлоо.

Бурханы хаанчлал олны өмнө илэрч байна.

Дэлхийн улс орнууд Бурханы хаанчлал боллоо.

Бурханы долоон бүрээ

сэнтий дээрээс сонсогдож байна.

Ямар гайхамшигтай, гайхалтай зүйл болох нь вэ!

Бурхан Өөрийн хүмүүсээ баярлан харж,

тэд Бурханы дуу хоолойг таньж чадна.

Улс орон, өнцөг булан бүрээс

Бурханы ард түмэн цугларна.

Өө! Хүмүүс үнэн Бурханыг амаараа магтан дуулж,

үсрэхээ зогсоож чадахгүй.

Үнэн Бурханыг дэлхийд

гэрчилж байна, гэрчилж байна.

Тэдний дуу хоолой их усны шуугиан мэт нүргэлнэ.

Хүмүүс Бурханы хаанчлалд, Бурханы хаанчлалд

Бурханы хаанчлалд бүгд цугларах болно.

Бурханы хаанчлалд бүгд цугларах болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 36-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 9 Төгс Хүчит Бурхан яруу алдарт хаан ширээндээ заларлаа

Дараах: 11 Бид сэнтийн өмнө өргөгдлөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих