23 Бурхан хаанчлалд засагладаг

1 Би хаанчлалд хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаанчлалын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд Би сонгогдоогүй бүх хүнийг цуглуулж, Өөрийн ажлыг Харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлаж, ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттай эхлүүлнэ. Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би Харь үндэстнүүдийн эсрэг хүч хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэнэ. Миний хүмүүс газар дээр засаглаж, эрх мэдэл эзэмших үе нь газар дээрх бүх хүнийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүхэнд харагдана.

2 Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүн Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Би хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүст шалгалт тулгарах үе байх бөгөөд энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүн гэрэл гэгээгүй газар амьдарч, бүх хүн хүрээлэн буй орчныхоо заналхийлэл дунд амьдардаг. Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, мөн энэ нь хол юм шиг харагдахгүй, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар Вавилон хотын төгсгөл эцэстээ ирлээ; хүн цоо шинэ дэлхийтэй дахин учирч, тэнгэр, газар өөрчлөгдөн шинэчлэгдсэн.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “29-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 22 Хаанчлал газар дээр биелэх үед

Дараах: 24 Долоон аянгыг илчилсэн Нэгэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих