Бурхан бүх зан чанараа хүнд илчилсэн
I
Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажил хийсэн.
Тэр өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн юм.
Эрин үе бүрийн хүмүүс Түүний өөр зан чанарыг хардаг
энэ нь хүмүүст аяндаа илчлэгддэг,
өөр өөр ажлаар дамжин үзэгддэг.
Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр шүүлт, хараал, гэсгээлт өгдөг. Хүнд ирэх хараал.
II
Тэр хүнийг газар дээр хоёр мянган жилээс ч удаан удирдаж
ялзарсан хүнийг нүглээс золин аварч чаддаг.
Өөрийг нь мэддэггүй бүх хүнийг Тэр байлдан дагуулж чаддаг.
Тэр тэднийг хараат байлгаж чаддаг, ингэж бүгд захирагддаг.
Эцэстээ Тэр дэлхий дахины хүмүүст байх бузар, зөвт бус
бүхнийг шатаах болно.
Ингэж хүмүүс Тэр бол ариун, гайхамшигтай, хүнийг шүүдэг Бурхан гэдгийг тодорхой харна.
Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр шүүлт, хараал, гэсгээлт өгдөг. Хүнд ирэх хараал.
III
Муу хүн төрөлхтний хувьд, Тэр бол шатаагч гал,
хүний нүглийг шүүх, шийтгэлийг түгээж чаддаг шүүлт юм.
Төгс болгуулах хүмүүст, Тэр бол гай зовлон, шалгалт, харьцалт ба засалт,
бас тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт билээ.
Таягдуулах хүмүүст Тэр бол шийтгэл бас залхаан цээрлүүлэлт.
Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр шүүлт, хараал, гэсгээлт өгдөг. Хүнд ирэх хараал.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс шинэчлэн найруулав