385 Хүнд зориулсан Бурханы зохицуулалтын цаад зорилго
1 Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; энэ бүгдийг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм. Бурхан яаж тэгдэг вэ? Эхлээд Тэр чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи эдгээр зүйлийн талаар тодорхой ойлголттой болсноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм.
2 Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой, Бурхантай бүү тэрсэлд. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулах үедээ аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бодон, үргэлж зугтахыг хүсэж, Бурханыг буруутган, буруугаар ойлгож болохгүй. Ингэх нь Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэн-бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлийг бүрэн ойлгож чадахгүй байлаа ч гэсэн, бэрхшээлтэй тулгарах үедээ захирагдаж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах хэрэгтэй. Ингэснээр дотоод байр байдал чинь нэг мэдэхэд л өөрчлөгдөж, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна—Бурханы ажлыг туулж чадна.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос шинэчлэн найруулав