7. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай үгс

255. Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

256. Би зөвт, Би итгэмжит, Би хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан! Хэн нь үнэн, хэн нь худлыг Би дор нь илчилнэ. Бүү түгш; бүх зүйл Миний цагаар ажилладаг. Хэн Намайг чин сэтгэлээс хүсдэг, хэн Намайг хүсдэггүйг Би та нарт нэг нэгээр нь хэлнэ. Зүгээр л сайн идэж, сайн ууж, Миний өмнө ирэхдээ Надад ойр дөхөхөө л бод, харин Би ажлаа Өөрөө хийнэ. Үр дүнг нь хурдан харах гэж хэт бүү бачимд, Миний ажил бол нэгмөсөн хийж болдог зүйл биш. Үүнд Миний алхам, Миний мэргэн ухаан оршдог учраас Миний мэргэн ухаан илчлэгдэж чаддаг юм. Өөрийн гараар юу хийдгээ, мууг шийтгэж, сайныг шагнадаг болохоо Би та нарт харуулна. Би лав хэнд ч давуу эрх олгодоггүй. Намайг чин үнэнээр хайрлагчийг Би чин үнэнээр хайрлах ба Намайг чин үнэнээр хайрладаггүй хүмүүстэй уур хилэн минь хэзээд хамт байна, ийнхүү тэд Намайг жинхэнэ Бурхан, хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан гэдгийг байнга санах болно. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна. Өчүүхэн тооцоолол чинь чамд ашигтайгаар эргэсний төлөө өөрийгөө маш ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн хэчнээн олон төлөвлөгөөг, мянга, түмээр нь гаргаж болох боловч эцэст нь тэд Миний гараас зугтаж чадахгүй. Миний гар ганц хүнийг байтугай бүх зүйл, бүх үйл явдлыг удирддаг! Надаас бултаж, нуугдах гэж бүү оролд, аргалах юм уу, нуун далдлах гэж бүү оролд. Миний алдар суут төрх, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи хараагүй л байгаа юм биш биз дээ? Намайг чин сэтгэлээсээ хүсдэггүй хэнийг ч Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвч сэтгэл дууссан; өөр үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж, цадиггүй, балмад явдлуудаа зогсоо.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 44-р бүлэг

257. Би бол Эхлэл, Би бол Төгсгөл. Би бол ахин амилсан, бүрэн төгс, цор ганц жинхэнэ Бурхан. Би та нарын өмнө Өөрийнхөө үгийг ярьдаг, харин та нар Миний хэлсэнд бат итгэх ёстой. Тэнгэр, газар нуран одовч Миний хэлж байгаа зүйлээс нэг үсэг, эсвэл нэг зураас ч алга болохгүй. Үүнийг сана! Үүнийг сана! Би айлдсаныхаа дараа нэг ч үгээ хэзээ ч буцааж байгаагүй бөгөөд үг нэг бүр биелэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 53-р бүлэг

258. Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг

259. Би хэлсэн үгэндээ эзэн болдог бөгөөд эзэн болсон үгээ үргэлж гүйцэлдүүлдэг ба үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—энэ бол хөдөлшгүй. Урьдын цагт хэлсэн үгээ ч, ирээдүйд хэлэх үгээ ч Би бүгдийг нэг нэгээр нь биелүүлэх бөгөөд бүх хүн төрөлхтөнд үүний биелэхийг харуулна. Энэ бол Миний үг болон ажлын цаад зарчим билээ… Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй; Би ажлаа цаг үргэлж хийж, бас удирдлагаа цаг ямагт төлөвлөдөг. Ямар хүн хөндлөнгөөс хуруугаа дүрж чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохицуулсан нь Би биш гэж үү? Өнөөдрийн энэ ертөнцөд орох нь Миний төлөвлөгөө юм уу, Миний зөгнөж харснаас гаждаггүй; энэ бүгдийг Би аль эрт тодорхойлсон юм. Та нарын дундаас Миний төлөвлөгөөний энэ алхмыг хэн ойлгож чадах вэ? Миний ард Миний дуу хоолойг заавал сонсоно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө заавал эргэж ирнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг

260. Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг болон Надад өөрсдийгөө зориулдаг бүх хүнийг Би хайрладаг. Надаас төрсөн мөртөө Намайг мэддэггүй, бүр Намайг эсэргүүцдэг хүмүүсийг Би үзэн яддаг. Миний төлөө чин сэтгэлээсээ байдаг хүмүүсийг Би орхихгүй, харин ч тэднийг хоёр дахин их ерөөнө. Ач санадаггүй, Миний сайхан сэтгэлийг гутаадаг хүмүүсийг Би хоёр дахин илүү шийтгэж, амархан тавьж явуулахгүй. Миний хаанчлалд шударга бус байдал, эсвэл хууран мэхлэлт, дэлхийн зүйл буюу үхэгсдийн үнэр байдаггүй. Харин ч бүгд шударга зан, зөвт байдал; бүгд нууж, далдлах зүйлгүй, ариун, нээлттэй байдал; бүгд шинэлэг, бүгд баяр цэнгэл, бүгд босгон байгуулалт юм. Хэн нэгэн үхсэн хүний өмхий үнэрийг ханхлуулсаар байвал яагаад ч Миний хаанчлалд үлдэж чадахгүй, харин Миний төмөр саваанд захирагдах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг

261. Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой. Хэдийгээр өнөөдөр та нар Миний өмнө зоригтой, давилуун байж, Миний зааж сургадаг үгэнд дуулгаваргүй хандаж, ямар ч айдсыг мэддэггүй ч тэрслүү байдлыг чинь Би зөвхөн тэвчээрээр хариулдаг; шалихгүй жаахан өтнүүд овоолсон өтөг бууцан дахь хог шороог хөдөлгөснөөс болоод Би уурсаж, ажилдаа нөлөөлөхгүй. Эцгийнхээ хүслийн төлөө Би зэвүүцэж, үзэн яддаг бүх зүйлийнхээ үргэлжилсэн оршин тогтнолыг тэвчдэг агаад бүх айлдвар маань дуусах хүртэл, мөн Өөрийн эцсийн мөчийг хүртэл ийнхүү тэвчинэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана

262. Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол хартай Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

263. Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, эсэргүүцэж байгаагаа харцаараа харуулж зүрхэлдэг, Намайг эсэргүүцсэн үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтаас болж үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт л гагцхүү бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанарыг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлын шаардлагаар Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм; гэвч дараа нь тийм байх шаардлагагүй болсон (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 79-р бүлэг

264. Би бүх зүйлийг захирдаг, Би бол бүрэн эрх мэдэлтэй ухаалаг Бурхан, Би хэнд ч өршөөнгүй ханддаггүй, туйлын энэрэлгүй, ямар ч хувийн мэдрэмжгүй гэдгээ хэлсэн. Би хэн ч байсан (хэдий сайн ярьдаг байлаа ч Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй) Өөрийн зөвт байдал, шударга зан, сүр жавхлангаар ханддаг, энэ зуураа Миний үйл хэргийн гайхамшиг болон Миний үйл хэрэг юу илэрхийлдгийг илүү сайн харах боломжийг хүн бүрд олгодог. Би үйлдсэн янз бүрийн үйлдлийнх нь төлөө муу ёрын сүнснүүдийг нэг нэгээр нь шийтгэж, тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүхэнд хаясан. Цаг хугацаа эхлэхээс өмнө Миний дуусгасан энэ ажил тэднийг ямар ч албан тушаалгүй, ажиллах газаргүй болгож орхисон. Миний сонгосон хүмүүс буюу Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүсийн нэг нь ч муу ёрын сүнсэнд хэзээ ч эзэмдүүлэхгүй, харин үргэлж ариун байна. Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг Би Сатанд өгч, тэдэнд цаашид үлдэхийг зөвшөөрдөггүй. Миний захиргааны зарлиг бүх талаараа Миний зөвт байдал, Миний сүр жавхланг агуулдаг. Би Сатаны ажилладаг хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй, харин Би Сатаныг үзэн яддаг учир тэднийг биеийнх нь хамтаар Үхэгсдийн орон руу хаяна. Би үүнийг хэзээ ч амархан өршөөхгүй, харин бүрэн дүүрэн устгаж, ажлаа хийх өчүүхэн ч боломж үлдээхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг

265. Надаас төрсөн атлаа Намайг мэддэггүй бүх хүнд Өөрийн уур хилэн, агуу хүч, бүх мэргэн ухааныг харуулахын тулд Би тэднийг гэсгээнэ. Миний дотор бүх зүйл зөвт бөгөөд зөвт бус, шударга бус байдал, заль мэх огт байхгүй; шударга бус, зальхай хэн боловч Үхэгсдийн оронд төрсөн тамын хүү байж таарна. Миний дотор бүх зүйл ил тод; Миний гүйцэлдэнэ гэж хэлсэн бүхэн гүйцэлдэж, бий болно гэж хэлсэн бүхэн бий болдог бөгөөд Би цорын ганц Бурхан Өөрөө тул эдгээр зүйлийг хэн ч өөрчилж, дуурайж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 96-р бүлэг

266. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална. Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол сэтгэл хөдлөлгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Надад халддаг бүх хүнийг Миний төмөр саваа цохих учраас Надад “учир, шалтгаангүйгээр” цохиулж, сүйрэхгүйн тулд бүгд үүнийг ойлгож, харах ёстой. Тэд Миний захиргааны зарлигийг мэддэг эсэхийг Би тоодоггүй; тэр нь Надад хамаагүй, учир нь Миний үнэн бие хэний ч халдахыг тэвчиж чадахгүй. Намайг арслан гэж хэлсний шалтгаан нь энэ; Би хүрсэн хүн болгоноо цохино. Тийм учраас одоо Намайг өршөөнгүй агаад элэгсэг Бурхан гэж дуудах нь Намайг доромжилж байгаа хэрэг гэж хэлдэг. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг

267. Миний дуу хоолой бол шүүлт ба уур хилэн; Би хэнд ч зөөлөн хандаж, хэнд ч өршөөл үзүүлэхгүй, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө, Би уур хилэн эзэмшдэг, Би бол шатаалт, Би бол цэвэрлэгээ, мөн сүйрлийг эзэмшдэг. Надад нуусан, эсвэл сэтгэл хөдлөх зүйл огт үгүй, харин бүх зүйл ил, зөвт агаад алагчлалгүй юм. Миний ууган хөвгүүд бүх улс үндэстэн, ард түмнийг захиран сэнтий дээр хэдийнээ Надтай хамт байгаа учраас шударга биш, зөвт бус зүйлс болон хүмүүс одоо шүүгдэж эхлээд байна. Би юуг ч орхилгүй, тэднийг гүйцэд илчлэн, нэг нэгээр нь байцаана. Учир нь, Миний шүүлт бүрэн илчлэгдэж, бүрэн нээлттэй болсон ба Би огт юу ч нуугаагүй; Миний хүсэлд нийцэхгүй бүх зүйлийг Би хаяж, ёроолгүй нүхэнд үүрдийн үүрд мөхөөнө. Тэндээ мөнхөд шатаг. Энэ бол Миний зөвт байдал, энэ бол Миний шударга байдал. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй бөгөөд бүгд Миний тушаал дор байх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 103-р бүлэг

268. Миний айлдсан өгүүлбэр бүхэн эрх мэдэл, шүүлт агуулдаг агаад Миний үгийг хэн ч өөрчилж чадахгүй. Би үгээ хэлэхэд аливаа зүйл Миний үгийн дагуу биелэгдэх нь гарцаагүй; энэ бол Миний зан чанар юм. Миний үг бол эрх мэдэл, Миний үгийг засварладаг хэн боловч Миний гэсгээлтийг зөрчиж буй хэрэг бөгөөд Би тэднийг цохин унагаах ёстой. Ноцтой тохиолдолд тэд өөрсдийн аминд сүйрэл авчирч, Үхэгсдийн орон руу явах буюу ёроолгүй нүхэнд унадаг. Хүн төрөлхтөнтэй Би ингэж л харьцдаг, хүн үүнийг өөрчлөх аргагүй—энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг санаж яв! Миний зарлигийг зөрчихийг хэнд ч зөвшөөрөхгүй; Миний хүслийн дагуу аливааг хийх ёстой! Өмнө нь Би та нарт хэтэрхий зөөлөн байж, та нар зөвхөн Миний үгтэй л таарч байсан. Хүмүүсийг цохиж унагаах тухай Миний хэлсэн үг хараахан биелээгүй байна. Гэхдээ Миний хүслийг дагадаггүй хүмүүсийг шийтгэхээр бүх гай гамшиг (Миний захиргааны зарлигийн дагуу) өнөөдрөөс эхлэн ар араасаа ирнэ. Бодит баримтууд гарч ирэх ёстой, эс бөгөөс хүмүүс Миний уур хилэнг харж чадахгүй, ахин дахин самуурах болно. Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам нь энэ бөгөөд ажлынхаа дараагийн алхмыг Би ингэж хийдэг. Зөрчил гаргах, мөхлийн зовлонг үүрд туулахаас зайлсхийж чадаасай гэсэндээ Би та нарт үүнийг урьдчилан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг Өөрийн хүслийн дагуу зохих байранд нь тавьж, нэг нэгээр нь гэсгээх болно. Би нэгийг нь ч зүгээр өнгөрөөхгүй. Та нар дахиж завхраад үзээрэй! Та нар дахиж тэрслээд үзээрэй! Би бүгдэд нь зөвт байдаг, Надад уян сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг Би өмнө нь хэлсэн бөгөөд Миний зан чанарт халдах ёсгүйг энэ нь харуулдаг. Энэ бол Миний үнэн бие. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх хүн Миний үгийг сонсож, бүх хүн Миний суу алдарт дүр төрхийг хардаг. Бүх хүн Надад бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байх ёстой—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Орчлон ертөнц даяарх, хорвоогийн хязгаарт буй бүх хүн Намайг магтан алдаршуулах хэрэгтэй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө, Би бол Бурханы үнэн бие билээ. Миний үг, айлдварууд болон Миний яриа, зан байдлыг хэн ч өөрчилж чадахгүй, учир нь эдгээр нь ганцхан Миний хувьд чухал, эдгээр нь эртнээс нааш Надад байсан бөгөөд үүрд орших болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 100-р бүлэг

269. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг

270. Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

271. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан чинь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч муу арга зам чинь чиний уг чанарт шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь ч бас ихсэж, улмаар чи Намайг хань хамсаатан шигээ үзэж эхэлбэл өвчин эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Тэгээд чи, оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлж чадсан ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар зүтгэнэ, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христэд эгэл жирийн хүн мэт хандах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх цорын ганц сануулга минь билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

272. Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

273. Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана. Уйтгар гунигтай минь уур холилдон, Би орчлон ертөнцийг бяц дэвсэж, хэнийг ч өршөөхгүйгээр, дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулна. Би газар дэлхийг тэр чигт нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тийнхүү үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг завхруулахаа болих юм. Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн ч үүнийг өөрчлөх ёсгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна…

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг

274. Сион! Уухайл! Сион! Дуул! Би ялалтаар ирлээ, Би ялгууснаар ирлээ! Бүх хүмүүс ээ! Дараалалдаа хурдан жагс! Бүтээлийн бүх зүйл ээ! Одоо зогсоцгоо, учир нь Миний үнэн бие бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулж, дэлхийн Зүүн зүгт гарч ирлээ! Хэн өвдөг сөгдөн шүтэн мөргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн Намайг жинхэнэ Бурхан гэж дуудахгүй байж зүрхлэх билээ? Хэн хүндэтгэлтэйгээр харахгүй байж зүрхлэх билээ? Хэн магтаал өргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн баярлан хөөрөхгүй байж зүрхлэх билээ? Миний ардууд Миний дуу хоолойг сонсож, Миний хаанчлал дотор хөвгүүд минь амьд үлдэнэ! Уулс, гол мөрөн болон бүх зүйл эцэс төгсгөлгүй уухайлж, зогсолтгүй үсэрч харайна. Энэ үед хэн ч ухарч няцаж зүрхлэхгүй, хэн ч өндийн босож эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, үүнээс ч илүүтэйгээр Миний агуу хүч чадал! Би бүх зүйлийн зүрх сэтгэлд Өөрийгөө хүндлүүлж, бүх зүйлээр Өөрийгөө магтуулна! Энэ бол Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго бөгөөд Миний урьдчилан тодорхойлсон зүйл билээ. Нэг ч хүн, ганц ч эд зүйл, нэг ч үйл явдал Намайг эсэргүүцэж, эсвэл Намайг сөрж зүрхэлдэггүй. Миний ардууд бүгд Миний уул руу (өөрөөр хэлбэл, хожим нь Миний бүтээх дэлхий рүү) цувж, Миний өмнө захирагдана, учир нь Надад сүр жавхлан, шүүлт байдаг ба Би эрх мэдэл агуулдаг билээ. (Энэ нь, Намайг биед байх үеийг хэлдэг. Махбодод Надад бас эрх мэдэл байдаг боловч цаг хугацаа болон орон зайн хязгаарыг махбодоор давж чадахгүй тул Намайг бүрэн алдрыг олж авсан гэж хэлж болохгүй. Хэдийгээр Би ууган хөвгүүдийг махбодоор олж авдаг ч алдрыг олж авсан гэж хэлж бас л болохгүй. Зөвхөн Сион руу буцаж, Өөрийн дүрийг өөрчлөх үед л Намайг эрх мэдэлтэй буюу алдрыг олж авсан гэж хэлж болох юм.) Надад юу ч хэцүү байхгүй. Бүгд Миний амнаас гардаг үгээр устгагдана, мөн Миний амнаас гардаг үгээр бүгд бий болж, гүйцэлдэнэ. Энэ бол Миний агуу хүч чадал, Миний эрх мэдэл билээ. Би хүч чадлаар дүүрэн агаад эрх мэдлээр бялхаж байдаг учир хэн ч Надад саад хийж зүрхлэхгүй. Би хэдийнээ бүх зүйлийг дийлж, бүх тэрслүү хөвгүүдийг аль хэдийн ялсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг

275. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхийг үл харгалзан Бурхан, хүн төрөлхтнийг Өөрийн хамгийн их нандигнадаг хайртай хүмүүс—буюу хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд энхрий дотно хүмүүс—гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом шиг үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны жаахан ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм чанарт харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангамж, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба энэ нь бас Бурханы зан чанарын яг үнэн илэрхийлэл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

276. Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харж зүрхлэх билээ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл,1 дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9

277. Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү? Бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө Тэр бузар заваан газарт төрж, доромжлол бүрийг амсахыг илүүд үзнэ. Бурхан бол маш бодитой—Тэр ямар ч хуурамч ажил хийдэггүй. Ажлын үе шат бүр ийм бодитой байдлаар хийгддэггүй гэж үү? Хэдийгээр хүмүүс бүгд Түүнийг гүжирдэж, Тэр нүгэлтнүүдтэй хамт нэг ширээнд суудаг гэж хэлж, бүгдээрээ Түүнийг дооглож, Түүнийг бузар хөвгүүдтэй, хамгийн дорд хүмүүстэй хамт амьдардаг гэж хэлдэг ч гэсэн Тэр Өөрийгөө амь бие хайргүйгээр зориулсаар байж, улмаар хүн төрөлхтний дунд гологдсоор байдаг. Түүний туулдаг зовлон та нарынхаас илүү их биш гэж үү? Түүний ажил та нарын төлсөн төлөөснөөс их биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол

278. Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгож чадах түвшинд хүртлээ Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэсэхийн аргагүй энэ завхарсан хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэж магадгүй гэсэндээ Тэр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны гол цөмд ирсэн. Бурханы туулж буй энгүй их бэрхшээл зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг бэрхшээл зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө маш их даруу болгож, нуудаг болохоор эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүний амьдралтай, хэвийн хүний хэрэгцээтэй гэдгээ хүмүүст харуулах гэж бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш өндөр, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Та бүгдийн хэв чанар, мэдлэг ухаан, эрүүл ухаан, хүн чанар, амьдрал чинь энэ төрлийн Бурханы хайрыг хүлээж авахад үнэхээр тохирохгүй гэдгийг харуулдаг. Та нар өөрсдийнхөө төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр эрхгүй. Бурхан бол маш агуу. Тэр маш эрхэм дээд, хүмүүс маш дорд хэдий ч Тэр тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бүр хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна

279. Бурханы хийдэг юм болгон бодитой бөгөөд Түүний хийдэг юу ч хоосон биш, Тэр энэ бүхнийг Өөрөө туулдаг. Хүн төрөлхтний хүрэх газрын хариуд Өөрөө зовлон зүдүүр туулах төлөөсийг Бурхан төлдөг. Энэ бодитой ажил биш гэж үү? Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ төлөө үнэн сэтгэлийн төлөөс төлж болох бөгөөд энэ нь тэдний чин сэтгэлийг төлөөлдөг. Мэдээж, үүнийг хийснээрээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд хамгийн чин үнэнч, итгэмжит байгаа юм. Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг. Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх байдаг. Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй; Тэр төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэндээ төлөөс төлдөг. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг үүрч, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ үнэхээр тэдний дунд амьдрахаар ирж, энэ зовлон зүдүүрийг биечлэн мэдэрч, туулдаг. Үүний дараа, Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй агаад зөвт, Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг орчлон ертөнц дэх бүх зүйл хүлээн зөвшөөрнө: Энэ бол хүчирхэг нотолгоо юм. Мөн түүнчлэн, хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай болох бөгөөд үлдэх бүх хүн Бурханыг магтана; үнэхээр хүн төрөлхтнийг гэх хайраас үүдэн Бурханы үйл хэрэг хийгдсэн гэдгийг хүмүүс магтан дуулна. Бурхан хүмүүсийн дунд эгэл хүн болон даруухнаар ирдэг. Тэгээд зүгээр ч нэг ажил хийж, хэдэн үг хэлчхээд явчихдаггүй; харин Бурхан үнэхээр хүмүүсийн дунд ирж, ертөнцийн зовлонг туулдаг. Энэ зовлонг туулж дууссаны дараа л Тэр явна. Бурханы ажил ийм л үнэн, бодитой байдаг; үлдэх бүх хүн үүнээс үүдэн Түүнийг магтаж, Бурханы хүнд итгэмжтэй байдал, сайхан сэтгэлийг харна. Бурханы гоо үзэсгэлэн, сайн сайхны мөн чанарыг бие махбодтой болсных нь ач холбогдлоос харж болно. Түүний хийдэг юу ч чин сэтгэлийнх байдаг; Түүний хэлдэг юу ч үнэн сэтгэлийнх бөгөөд итгэмжит байдаг. Тэрээр хийхийг зорьдог бүхнээ үнэхээр хийдэг бөгөөд төлөөс төлөхдөө үнэхээр төлдөг; Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй. Бурхан бол зөвт Бурхан; Бурхан бол итгэмжит Бурхан билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал

280. Хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг аврах энэ явдлыг Бурхан өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн санаагаар ч хийдэггүй, зөвхөн Өөрийн үгээр ч хийдэггүй ба ялангуяа үүнийг санамсаргүй хийдэггүй—Тэр энэ бүх зүйлийг төлөвлөгөө, зорилго, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан, хүн хоёрын аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, саад бартаа хэчнээн их байх нь, хүн хэчнээн сул дорой байх нь, эсвэл хүн төрөлхтний тэрслүү зан хэр гүнзгий байх нь хамаагүй, аль нь ч Бурханд хэцүү биш юм. Бурхан уйгагүй хичээл чармайлтаа зарцуулж, хэрэгжүүлэхийг хүсдэг ажлаа удирдан Өөрийгөө завгүй байлгадаг. Түүнчлэн бүх зүйлийг зохицуулж, бүх хүнийг болон гүйцээхийг хүсдэг ажлаа захирч байдаг—эдгээрийн аль нь ч урьд өмнө хийгдэж байгаагүй. Энэ нь Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэхүү гол том төсөлд өндөр төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн шаргуу хичээл чармайлт, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин болон Өөрийн зан чанарын бүх талыг хүн төрөлхтөнд бага багаар, юу ч үлдээлгүй илэрхийлж, гаргаж байгаа. Тэрээр урьд өмнө нь Өөрийн хэзээ ч хийж байгаагүй эдгээр зүйлийг гаргаж, илэрхийлдэг. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурханд ийм их ойр бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй юм. Удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их төлөөс төлсөн ч гэсэн, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн гомдоож, дуулгаваргүй загнадаг ч гэсэн Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүй үргэлжлүүлдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд уярч, Түүнийг бүтээлийн Эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг билээ…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

281. Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд ханддаг хандлагыг үнэхээр ойлгож, бүтээл бүрийг гэх Бурханы уян сэтгэл болон санаа зовнилыг нь үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ—ямар хоёр үг байх вэ? Зарим хүн “аминч бус” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс хүний уужим бодол, сэтгэлийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Би энэ үгийг үнэхээр жигшдэг, яагаад гэвэл, энэ нь буяны ажлыг ямар ч зарчим үл харгалзан ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүсийн хэт сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхээр энэ үгийг хэрэглэх үед гарцаагүй гутаан доромжилсон утга байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг Надад бий—тэр хоёр ямар үг вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үгийн цаана бодит утга учир бий. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй—энэ нь хүний харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршиж байдаг, энэ нь хийсвэр юм биш бөгөөд хүмүүст харьцангуй нарийн зөв, бодитой мэдрэмж өгдөг. Чи үүнийг хавтгай ч юм уу, эсвэл гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй; энэ нь үнэхээр оршин байдаг зүйл учраас үүний оршин тогтнолыг төсөөлөх хэрэггүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлж байгаа мэт боловч энэ нь тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь оршин байдаггүй зүйл биш, мөн ямар нэг үлгэр домгоос үүдэлтэй биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт дор бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд энэ нь бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба тэдгээр нь хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд байдаг. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ухаарч чадах ба “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгын талаар илүү гүнзгий ойлголт олж авч чадах юм. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө уудам орчлон, эсвэл уудам далай гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлонг хэлэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг хүн ойлгохын аргагүй бөгөөд энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, хүндэтгэн биширдэг зүйл юм. Үүний нууцлаг байдал болон гүн нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон бүгдийг багтаасан байдлыг мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэсэн юм. Ингэснээр энэ хайр хэчнээн үнэ цэнтэй болохыг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч хязгааргүй агаад өргөн уудам юм гэдгийг мэдрэхэд хүмүүст туслах гэсэн билээ. Энэ нь тэдэнд Түүний хайрын ариун чанар болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд туслах юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

282. Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн аминч бус хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө дээгүүр үнэлдэг. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чи юу хардаг вэ? Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг байгаа боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

283. Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Тайлбар:

1. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.

а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

Өмнөх: 6. Библийн тухай үгс

Дараах: 8. Бурханы ажлыг мэдэх тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих