Хүнд тавих Бурханы эцсийн шаардлага
I
Хэрвээ чи үйлчлэл үзүүлэгч бол, идэвхгүй, хааш яаш байлгүй
үнэнчээр Бурханд үйлчилж чадах уу?
Бурхан хэзээ ч чамайг таашаахгүйг мэдвэл,
чи үлдэж, насаараа үйлчилж чадах уу?
Хэчнээн хичээвч Бурхан хүйтэн хандсаар байвал
чи Түүний төлөө алдаршилгүй ажилласаар байх уу?
Бурханы төлөө зарим зүйлийг зориулсан ч
ялихгүй шаардлага чинь биелэхгүй бол
урам чинь хугарч, Бурханыг ууртайгаар буруутгах уу?
Бурханд үргэлж үнэнч, хайртай байсан ч чи
өвчин зовлон, амьдралын гачигдал амсаж,
найзууд чинь чамайг орхин, гэр бүл чинь холдож,
өөр азгүйдэл тохиовол үнэнч байдал, хайр чинь хэвээр байх уу?
II
Төсөөлдөг зүйл чинь Бурханы хийдэгтэй тохирдоггүй бол
ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ?
Хэрэв чи нэгэнтээ найдсанаа
Бурханаас хэзээ ч хүлээн аваагүй бол,
Бурханы дагагч хэвээр үргэлжлүүлж чадах уу?
Хэрэв чи Бурханы ажлын ач холбогдол,
зорилгыг хэзээ ч ойлгоогүй бол,
Түүнийг шүүлгүй, дуулгавартай дагаж чадах уу?
Хүнтэй хамт байхдаа Бурханы хийсэн бүх ажлыг,
Түүний бүх үгийг, бас хэлсэн зүйлийг чи нандигнаж чадах уу?
Юу ч хүлээн авахгүй байсан ч
Бурханы үнэнч дагагч байж,
бүх амьдралдаа Түүний төлөө зовж чадах уу?
Амьд үлдэх ирээдүйн замдаа бэлдэлгүй,
бодож, төлөвлөхгүйгээр чи явж чадах уу?
Бурханы төлөө чи үүнийг хийж чадах уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-оос шинэчлэн найруулав