180 Бодитой Бурхан хүмүүсийн дунд гарч ирлээ

I

Өнөөдөр, бие махбодтой болохын ач холбогдол,

бодитой Бурханы тухай хүний мэдлэг дутмаг байна.

Бурханы махбодын тухайд,

Түүний ажил ба үгээр дамжуулан,

Бурханы Сүнс баялаг, уужим гэдгийг хүмүүс хардаг.

Сүнс махбодод ирэхийн бодит утга учир нь

хүн Бурхантай холбогдож,

Түүнд найдан, Бурханы тухай мэдлэг

олж авахын тулд билээ.

II

Өнөөдөр энэ хүнийг чи шүтэн мөргөдөг ч,

үнэндээ Бурханы Сүнсийг шүтэн мөргөж байна.

Хүмүүс бие махбод болсон Бурханы талаар

дор хаяж ийм мэдлэгтэй байх ёстой,

махбодоор дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэж,

махбод дахь Түүний бурханлаг ажил,

хүнлэг ажлыг мэдэж,

Сүнсний үгийг хүлээн зөвшөөрч,

Сүнс хэрхэн махбодыг чиглүүлж,

хүч чадлаа харуулдгийг ойлгох ёстой.

Сүнс махбодод ирэхийн бодит утга учир нь

хүн Бурхантай холбогдож,

Түүнд найдан, Бурханы тухай мэдлэг

олж авахын тулд билээ.

III

Махбодоор Бурханы үгийг илэрхийлж,

Сүнсний ажлыг гүйцээхээр

Бурхан тэнгэрээс газарт ирсэн.

Хүн махбодоор дамжуулан Сүнсийг мэдэж,

хүмүүсийн дундах Бурханы илрэлтийг мэдэж,

тэдний бодол дахь тодорхойгүй Бурханыг арилгадаг.

Хүмүүс бодитой Бурханыг шүтэн мөргөж,

Бурханд хандах дуулгавартай байдал нь нэмэгддэг.

Махбод дахь бурханлаг болон

хүнлэг ажлаар нь дамжуулан

хүн хариулга, илчлэлт авч, зан чанар нь өөрчлөгддөг.

Сүнс махбодод ирэхийн бодит утга учир нь

хүн Бурхантай холбогдож,

Түүнд найдан, Бурханы тухай мэдлэг

олж авахын тулд билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 179 Бурханыг махбод болоход л хүн Түүний дотнын нэгэн болно

Дараах: 181 Бурхан бие махбодтой болсны эрх мэдэл ба ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих