698 Бурханы шүүлт бидэнд амь өгдөг

1 Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, биднийг шархдуулж, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар болон мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан дагжин чичрүүлж, нүүрээ хийх газаргүй болгож орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдийн маань ч хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг хүртэл нэг нэгээр нь хэлж өгөхөд бидэнд бүх олхиогүй өө сэв маань илчлэгдсэн мэт, бүр бүрэн үнэмшсэн мэт санагддаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг.

2 Бидний дэндүү олиггүй, ариун бус байдлын дэргэд Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, сагсуу болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд очихгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар, мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүний хувьд бузар булай, жигшүүртэй нэгэн байхаа болихыг хүсэн эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид Түүний үгийг баяртайяа дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт бидэнд амьд гарах хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайяа хүлээн авахад хүргэсэн…

3 Бид бол сатанлаг завхарсан зан чанартай зүгээр л нэг эгэл бүлэг хүмүүс, олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс, өтөг бууцнаас Бурханы өргөсөн зүдэрсэн хүмүүс билээ. Бид нэгэнтээ Бурханыг голж, ялласан боловч одоо Түүгээр байлдан дагуулагдсан юм. Бурханаас бид амь болон мөнх амийн замыг хүлээн авсан билээ. Бид газар дэлхийн хаана ч байсан, ямар ч хавчлага, гамшгийг тууллаа гэсэн Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй юм. Учир нь Тэр бол бидний Бүтээгч, бас цорын ганц золин аврал маань билээ! Бурханы хайр булгийн ус мэт урсаж, чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайн, Бурханы илрэлтийг хүлээдэг бүх хүнд өгөгддөг. Эцэс төгсгөлгүй ээлжлэн солигдож сар нарыг дагадгийн адилаар, Бурханы ажил ч мөн хэзээ ч дуусалгүй чам дээр, над дээр, түүн дээр болон Бурханы мөрийг дагаж, шүүлт, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүн дээр явагддаг билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 697 Бодитой Бурханд итгэхийн ашиг тус асар их

Дараах: 699 Бурханд хамгийн эрхэм тахилаа өргөх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих