98 Бурханы хайр үүрд шагшин магтагдана

I

Асар их доромжлолыг амсахдаа Та юу хүсдэг юм бэ?

Хэний төлөө Та хөдөлмөрлөж, санаа зовдог вэ?

Бурханы хүслийг биелүүлэхээр ийш тийш яарахдаа

энэ ажлын тухай л Та боддог.

Хүнийг аврахын тулд

Та барын үүрэнд үнэнийг илэрхийлж,

гололт, гүжирдлэгийг чимээгүйхэн туулдаг.

Тийм ээ, Таны хайр үүрдийн үүрд шагшин магтагддаг.


II

Даруу, нууцлагаар үг хэлж, ажиллан

Өөрийгөө Та хэзээ ч гайхуулдаггүй.

Хүмүүст үлгэр жишээ болон, Та хамт зовж,

хүмүүсийн дунд гомдол, харуусалгүйгээр

шаналал амсдаг.

Хүн төрөлхтөнд Та мөнх амийн замыг өгдөг.

Таны үг, ажил хайрыг илчилдэг.

Тийм ээ, Таны хайр үүрдийн үүрд шагшин магтагддаг.


III

Хүнийг ариусгаж, аврахын тулд Та төлөөс бүрийг төлсөн.

Хүний амийг Та анхаардаг.

Зүрх сэтгэлээ шархалтал уйгагүй зүтгэл гаргадаг.

Их доромжлолыг Та туулж, энэ үеийнхэнд хаягдсан.

Хүнийг аврахын тулд Та асар их бэрхшээл амссан.

Тийм ээ, Таны хайр үүрдийн үүрд шагшин магтагддаг.


IV

Хүн бол ихэрхүү, бас тэрслүү,

Таныг тэр дандаа шархлуулдаг.

Тэвчээртэй, хүлцэнгүйгээр

Та хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг.

Толгой тавих газаргүй ч Та хүний төлөө санаа тавьдаг.

Хүнийг амь олж, сайн хүрэх газартай байг гэж

Таны үг хүмүүсийг усалж, тэжээж,

ахин дахин тэднийг сургадаг.

Тийм ээ, Таны хайр үүрдийн үүрд шагшин магтагддаг.

Өмнөх: 97 Бурхан өнөөг хүртэл ажилласаар ирсэн атал яагаад чи ойлгодоггүй юм бэ?

Дараах: 99 Хүмүүсийн дундах жинхэнэ хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих