Бурханы хайр зүрх сэтгэлийг минь тойрон эргэлддэг

Зөвт байдлын Нар Зүүн зүгт манддаг.

Өө Бурхан минь! Таны алдар тэнгэр, газрыг дүүргэдэг.

Миний үзэсгэлэнт хайрт,

Таны хайр зүрх сэтгэлийг минь тойрон эргэлддэг.

Үнэнийг эрж хайдаг хүмүүс бүгд Бурханыг хайрладаг.

Өглөө эрт би ганцаараа сэрдэг ч

Бурханы үгийг тунгаахад зүрх сэтгэл минь баярладаг.

Элбэрэлт эхийнх мэт Түүний зөөлөн үгс;

эцгийн зэмлэл мэт Түүний шүүлтийн хатуу үгс.

Энэ дэлхийд өөр юуг ч би хайрладаггүй,

бүх сэтгэлээрээ Төгс Хүчит Бурханыг л хайрладаг.

Ай хө, ай хө,

ай хө, ай хө.

Энэ дэлхийд өөр юуг ч би хайрладаггүй,

бүх сэтгэлээрээ Төгс Хүчит Бурханыг л хайрладаг.

Бурханы хүсэл илчлэгдсэн—

Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог.

Амьд мэнд, гэм зэмгүй хүмүүс Түүнд магтаал өргөгтүн.

Аз жаргалтай бүжиг сайхан,

сэнтийн эргэн тойронд дүүлэн бүжигтүн.

Бурханы дуу хоолойн тушаалаар

ертөнцийн дөрвөн зүгээс бид ирдэг.

Түүний амийн үг бидэнд өгөгдөж,

Түүний шүүлт биднийг ариусгадаг.

Цэвэршүүлэгдэхээр хайр илүү хүчтэй болдог.

Бурханы хайрыг эдлэх нь жаргалтай.

Төгс Хүчит Бурхан маш хайр татам,

Түүнийг л би хайрладаг.

Ай хө, ай хө,

ай хө, ай хө.

Төгс Хүчит Бурхан маш хайр татам,

Түүнийг л би хайрладаг.

Ай хө, ай хө.

Үү, үү.

Өмнөх: Хайрын төлөө

Дараах: Миний гэр хаана байна вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх