Бурханы хайр сэтгэлийг минь уяраасан
1
Өө Бурхан минь! Таны дуу хоолойг сонсоод би Таны өмнө буцаж ирсэн.
Таны үг намайг илчилж, шүүдэг, тэгээд би хэр гүн ялзарснаа харсан.
Шагнуулахын төлөө л би Эзэнд итгэсэн, тэнгэрийн хаанчлалын ерөөлийн хариуд би зовсон.
Таны авралаас би олонтоо татгалзсан; бүр Таныг шүүж, эсэргүүцсэн.
Гэсэн ч Та намайг уучилсан, харин би Танд маш их шаналал авчирсан.
Ямар хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байснаа би жигшдэг.
2
Өө Бурхан минь! Таны үгийн шүүлт зүрх сэтгэлийг минь сэрээсэн.
Олон удаа Таны хайртай учраад сэтгэл минь шаналал, харууслаар дүүрсэн.
Намайг гэсгээгдэх үед Та дэргэд минь байдаг, цэвэршүүлэгдэх үед Таны зүрх миний төлөө өвддөг.
Дутагдаж байгаа зүйлийг минь Таны үг хангадаг; гунигтай байх үед минь Таны үг намайг тайтгаруулдаг.
Би маш бохир, ялзарсан тул Таны хайрыг хүртэхэд тохирохгүй гэдгээ гүнээ ухаардаг.
Дуулгаваргүй, тэрслүү би Таны шүүлт, цэвэршүүлэлтийг улам их хүртэх ёстой.
3
Өө Бурхан минь! Бие махбодтой болсноороо Та хайраа илчилдэг.
Хүн төрөлхтнийг аврахаар Та асар их доромжлолыг тэвчсэн.
Хүн төрөлхтөнд гологдох зовлон амсдаг атлаа Та хорвоогийн хоосролын талаар хэзээ ч гомдоллоогүй.
Толгой тавих ч газаргүй Та үг хэлж, ажиллан, бүх төрлийн хавчлагыг тэвчдэг.
Гэр бүлийн жаргалыг Та хэзээ ч эдлээгүй. Өчүүхэн халуун дулааныг хэн ч Танд өгдөггүй.
Даруу, нуугдмал Та хүмүүсийг ариусгаж, олж авахын тулд л үнэнийг илэрхийлдэг.
4
Өө Бурхан минь! Хүний гэмшихийг Та тэвчээртэй хүлээдэг - дахин хойшлуулж би яаж чадах билээ?
Би одоо Таны хайрыг мэдэрсэн, тиймээс Таны хүслийг хайхрах ёстой.
Шалгалт, цэвэршүүлэлтийг тэвчиж, Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоход би бэлэн.
Таны хайр сэтгэлийг минь уяраасан, Таныг би үнэхээр хайрлаж, Таны төлөө амьдарна.
Үнэнийг эрэлхийлж, Таны үгээр амьдрахаар би шийдсэн.
Би Таныг хайрлан, дагаж, Танд үүрд гэрчлэл хийх болно.