Бурханы хайр

I

Энэ үй олон хүмүүсээс

Бурхан эцсийн өдрүүдэд махбод болсныг хэн мэддэг вэ?

Тэр чуулгануудаар алхан, ярьж, ажлаа хийн,

үнэнийг чимээгүйхэн илэрхийлдэг.

Тэр даруу, нуугдмал.

Асар их доромжлолыг Тэр тэвчдэг.

Өө Бурхан минь, Та махбод болоод,

хүн төрөлхтний авралын төлөө л олон бэрхшээлийг амсдаг.

Яагаад хүн Таныг үгүйсгэж, голдог юм бэ?

Өө Бурхан минь, Таны үнэн бол мөнх амийн зам.

Таны үг бол үнэн, зам ба амь.

Тэд бол хайр, хүнийг гэх ерөөл.

Шүүлт, асар их зовлонг туулснаар бид цэвэрлэгдэж, жинхэнэ хүн шиг амьдардаг.

Бурханы шүүлт бол аврал, энэ бол Түүний ерөөл.

Бурхан хүний хайр, мөнхийн магтаалыг хүртэх эрхтэй.

Хайранд тань талархъя, хайранд тань талархъя,

хайранд тань талархъя, өө Бурхан минь!

II

Энэ үй олон хүмүүс дотор

бид яг л хэний ч тоодоггүй элсний ширхэг адил.

Бид нүгэлд амьдарч, зовлонд зүдрэн,

ямар ч зүг чиггүйгээр харанхуйд тэмтэчсэн.

Бурхан л бидэнд анхаарал тавьж,

Бурхан л биднийг өргөж босгосон.

Бид угтаа тултал Сатанаар завхруулагдаж,

хог хаягдал мэт сэвтсэн байсан.

Гэсэн ч Бурхан биднийг орхиогүй,

харин биднийг шүүж, гэсгээн, ариусгаж,

хөшүүн сэтгэлийг минь сэрээснээр

Түүний энхрий, хайр татам байдлыг

бид гүнээ ухаардаг.

Шүүлт, асар их зовлонг туулснаар бид цэвэрлэгдэж, жинхэнэ хүн шиг амьдардаг.

Бурханы шүүлт бол аврал, энэ бол Түүний ерөөл.

Бурхан хүний хайр, мөнхийн магтаалыг хүртэх эрхтэй.

Хайранд тань талархъя, хайранд тань талархъя,

хайранд тань талархъя, өө Бурхан минь!

III

Бурханы үгийн шүүлтээс

хүн төрөлхтний гүн завхралыг би хардаг.

Тэд бүгд жинхэнэ Бурханы ирэлтийг үгүйсгэдэг.

Тэд Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг.

Бурханы үг бол харанхуй дэлхийг гэрэлтүүлдэг жинхэнэ гэрэл.

Бид хүний амийн гэрэл, авралын найдварыг олж харсан.

Шүүлт, асар их зовлонг туулснаар бид цэвэрлэгдэж, жинхэнэ хүн шиг амьдардаг.

Бурханы шүүлт бол аврал, энэ бол Түүний ерөөл.

Бурхан хүний хайр, мөнхийн магтаалыг хүртэх эрхтэй.

Хайранд тань талархъя, хайранд тань талархъя,

хайранд тань талархъя, өө Бурхан минь!

Өмнөх: Би Бурханыг харсан

Дараах: Бурханы хайр үргэлж зүрх сэтгэлд минь байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх