87 Бурханы хайр ертөнц даяар бялхдаг

I

Хоёр мянган жилийн өмнө Та Иудейгээс алдар суутайгаар явсан.

Одоо Та эцсийн өдрүүдэд даруу, нууцлагаар Хятадад ирлээ.

Та үнэнийг илэрхийлж, илрэн ажиллаж, хүн төрөлхтнийг шүүж, ариусгадаг.

Таны үг төгс хүчийг тань харуулдаг, бас бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгосон.

Та бүх төлөөсийг төлсөн, хүн төрөлхтний авралын төлөө Та бүх зүйлээ өгсөн.

II

Таны үгийн шүүлт, гэсгээлт Таны зөвт, ариун байдлыг илчилдэг.

Гүнээ завхарсан хүн төрөлхтнийг агуу цэвэршүүлэлт ариусгадаг.

Эрхэм бөгөөд дээд Та хүний Хүү болж ажиллахын тулд Өөрийгөө даруу болгодог.

Ихэрхүү хүмүүс байлдан дагуулагдаж, Таны өмнө дагаар ордог.

Таны гэсгээлт, шүүлт бол хүнийг гэх Таны хайр, ерөөл билээ.

III

Ажиллахын тулд махбод болсноор Та асар их тохуурхал амсдаг.

Хүний яллалт, доромжлолыг Та туулдаг, энэ эрин үед Та гологдсон билээ.

Он удаан жилийн хүндрэл бэрхшээлийн туршид хүн төрөлхтнийг аврахаар шаргуу зүтгэж,

үг хэлж, хөлс, цус, нулимсаа урсган ажиллаж, хүний өөрчлөлтийг Та хүлээсэн.

Таны зөвт, итгэмжит байдал сая сая хүний зүрхийг байлдан дагуулсан.

IV

Даруу, нууцлаг байдлыг тань хараад бид бахдалаар дүүрдэг.

Зөвт, ариун байдлыг тань хараад бид айдас, дуулгавартай байдлаар дүүрдэг.

Таны үйл хэрэгт гэрчлэл хийхэд хүний үг хүрэлцэхгүй.

Бидний зүрх сэтгэлд талархал, хайр маш гүн шингэсэн байдаг.

Бидний өчүүхэн хүч чадал бүхэлдээ үүргээ үнэнчээр биелүүлэхэд зориулагдана.

Өмнөх: 86 Төгс Хүчит Бурхан л намайг хайрладаг

Дараах: 88 Бурханы хайранд талархана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх