290 Бурханы төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй

1 Би эхэлснээс нь хойш төлөвлөгөөндөө ганц ч өөрчлөлт хийгээгүй. Хүний тухайд гэх юм бол, ердөө л Миний үгээ чиглүүлдэг хүмүүсийн тоо хорогдож, үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас хорогдож байх шиг байна. Гэхдээ Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгийг Би баттай хэлнэ; харин ч хүний итгэл, хайр үргэлж өөрчлөгдөж, дандаа багасан, хүн бүр Надад зусардаж байснаа хүйтэн хөндий хандаж, бүр Намайг хаяхдаа хүрэх ч боломжтой.

2 Би зэвүүцэж, үзэн ядаж, эцэст нь шийтгэл оноомоор болох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун дулаан ч биш, хүйтэн цэвдэг ч биш байх болно. Гэвч шийтгэлийн чинь өдөр Би та нарыг мөн л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дундах амьдрал Миний хувьд хэдийн залхмаар, сонирхолгүй болсон тул та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй арчаагүй ааш авираас чинь холдож, та нар цаашид Намайг хуурч, эсвэл Надад хааш яаш байдлаар хандахаас зайлсхийхийн тулд өөр орчинд амьдрахаар сонгочихсон гэдгээ хэлэх нь илүүц юм. Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 289 Бурхан хүмүүсийн зовлон бэрхшээлийг туулдаг

Дараах: 291 Бурханыг ирэхэд хэн мэдэж чадах вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих