961 Хүнийг шийтгэх Бурханы өдөр ирж байна
I
Үйлдсэн их нүглээсээ болоод олон хүн
тавгүй, тайван бус байдаг.
Сайн үйл хийж үзээгүй болохоор
олон хүн өөрөөсөө ичдэг.
Гэвч олонх нь огт харамсалгүй,
муугаасаа улам дордож,
Бурханы зан чанарыг туршихаар
бүх муугаа илчилдэг.
Бурхан гэрт нь үлдсэн
хорон муу хүмүүсийг хэлтрүүлэхгүй.
Хүний шийтгэлийн өдөр ойртож байна.
Бурхан энэ муу сүнснүүдийг
яаран зайлуулдаггүй,
учир нь Түүнд төлөвлөгөө бий,
учир нь Түүнд төлөвлөгөө бий.
II
Бурхан нэг хүний үйлдлийг
тоож, анхаардаггүй.
Харин, Өөрийн хийх учиртай,
хийхийг хүссэн ажлаа хийдэг.
Түүний ажил нэг ч хором оройтож,
эртдэлгүй, гол цагтаа явагддаг.
Тэр төлөвлөж байснаараа
төвөггүй, шуурхай явуулдаг.
Бурхан гэрт нь үлдсэн
хорон муу хүмүүсийг хэлтрүүлэхгүй.
Хүний шийтгэлийн өдөр ойртож байна.
Бурхан энэ муу сүнснүүдийг
яаран зайлуулдаггүй,
учир нь Түүнд төлөвлөгөө бий,
учир нь Түүнд төлөвлөгөө бий.
III
Бурхан долигонуур, хуурамч дүр эсгэдэг
боол шиг төрхийг жигшдэг учир
Түүний ажлын алхам бүрд зарим хүн хаягддаг.
Бурхан жигшүүрт хүмүүсийг гарцаагүй хаяж,
жигшдэг бүхнээ хол байлгахыг хүсэх болно.
Бурхан гэрт нь үлдсэн
хорон муу хүмүүсийг хэлтрүүлэхгүй.
Хүний шийтгэлийн өдөр ойртож байна.
Бурхан энэ муу сүнснүүдийг
яаран зайлуулдаггүй,
учир нь Түүнд төлөвлөгөө бий,
учир нь Түүнд төлөвлөгөө бий.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс шинэчлэн найруулав