1004 Өөрийн дагагчдадаа тавих Бурханы шаардлагууд

1 Хүн төрөлхтнөөс болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурхан дараах зөв шаардлагуудыг шаарддаг. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл. Энэхүү таван зүйлээр Бурхан, Өөрт нь эргэлзэхээ больж, өөрсдийн төсөөлөл, тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Өөрийг нь дагахаа болихыг хүмүүсээс шаарддаг; тэд ямар нэг төсөөлөл, үзэл дээр үндэслэж Бурханыг дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс хайнга, хоёрдмол сэтгэлээр бус үнэнчээр дагахыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, чамайг туршиж, шүүж, чамтай харьцаж, чамайг засаж, сахилгажуулж, цохих үед чи Түүнд бүрэн дүүрэн захирагдах ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, шалтаг хэлэх ёсгүй. Дуулгавартай байдал чинь туйлын байх ёстой.

2 Хүмүүсийг олж аваасай гэж Бурханы хүсдэг мэдлэгийн тухайд, Бурхан чамаас зүгээр нэг Өөрийг нь, Өөрийнх нь үгийг танин мэдэхийг шаарддаггүй, харин Түүний талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэр хэлж чаддаг, өчүүхэн багыг л мэддэг ч гэсэн, энэхүү өчүүхэн бага мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийнх нь мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийг нь бодитой бус, бодлогогүйгээр магтаж, сайшаахыг Бурхан жигшдэг. Түүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Түүнд агаар шиг хандахыг Тэр үзэн яддаг. Бурханы талаарх сэдвээр ярилцах үеэр хүмүүс ямар ч баримтгүйгээр, дураараа, тээнэгэлзэлгүй, зоргоороо ярихыг Тэр үзэн яддаг; түүнчлэн, Бурханыг мэддэг гэж итгэдэг, Түүний талаарх мэдлэгээрээ бардамнадаг, Түүний талаарх сэдвээр огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр үзэн яддаг.

3 Чин сэтгэлийн хүндэтгэл: Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага билээ. Хүн Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг; Бурханы шахалтын улмаас бус, харин сайн дураараа ийнхүү хүндэлдэг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, гаднах зан авираар бэлэг барь гэж шаарддаггүй; харин зүрх сэтгэлийнхээ гүнд Өөрийг нь хүндэтгэж, Өөрөөс нь эмээхийг Тэр чамаас шаарддаг. Амь зан чанар чинь өөрчлөгдөж, Бурханы талаар мэдлэгтэй, Бурханы үйлсийн талаар ойлголттой болж, Бурханы мөн чанарын талаар ойлгож авч, мөн өөрийгөө Бурханы бүтээлийн нэг гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрсний улмаас ингэж хүндэлдэг болдог.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 1003 Бурхан Сионд эргэн ирсний дараа

Дараах: 1005 Хүнд тавих Бурханы эцсийн шаардлага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих