28 Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсдог
1 Өдөр хоногууд төгсгөл болно; дэлхий дэх бүх зүйл оргүй хоосон болж, бүх зүйл шинээр төрнө. Үүнийг санагтун! Бүү март! Тэнд ямар ч ойлгомжгүй байдал байх ёсгүй! Тэнгэр газар өнгөрөн одно, гэхдээ Миний үг өнгөрөн одохгүй! Би та нарыг дахин нэг удаа ятгая: Дэмий бүү гүйлд! Сэрцгээ! Гэмшицгээ, аврал ойрхон байна! Би та нарын дунд хэдийн гарч ирж, Миний дуу хоолой сонсогдсон.
2 Миний дуу хоолой та нарт дуулдаж, өдөр бүр та нартай нүүр нүүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэ сэргэг байдаг. Чи Намайг, Би чамайг харсан, Би чамтай байнга ярьдаг, чамтай Би нүүр тулан байна. Гэсэн ч чи Намайг голдог, Намайг мэддэггүй. Миний хонь Миний дуу хоолойг сонсож чадна, гэсэн ч чи тээнэгэлзсээр байдаг! Чи тээнэгэлздэг! Зүрх сэтгэл чинь хатуурч, нүдийг чинь Сатан сохлоод, чи Миний алдар суут нүүр царайг харж чаддаггүй—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэчнээн өрөвдөлтэй вэ!
3 Миний сэнтийн өмнөх долоон Сүнс дэлхийн өнцөг булан бүрд илгээгддэг ба чуулгануудад хандан яриулахаар Би Өөрийн Элчийг илгээнэ. Би бол зөвт агаад итгэмжит, хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун Сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа, чихтэй бүхэн сонсох ёстой! Амьд бүхэн хүлээн авах ёстой! Тэдгээрийг зүгээр л идэж уу, бүү эргэлз. Миний үгийг дуулгавартай дагаж, анхаардаг бүх хүн асар их ерөөл хүртэнэ!
4 Миний нүүр царайг чин сэтгэлээсээ эрж хайдаг бүх хүн гарцаагүй шинэ гэрэл, шинэ гэгээрэл, шинэ мэдлэг ухаантай болно; бүгд шинэлэг, шинэ байна. Миний үг хэдийд ч чамд үзэгдэж, сүнсний нүдийг чинь нээнэ, ийнхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харж, хаанчлал хүмүүсийн дунд байгааг харж чадна. Хоргодох газарт ор, тэгвэл бүх нигүүлсэл болон ерөөл чам дээр ирж, өлсгөлөн тахал чамд хүрч чадахгүй, чоно, могой, бар, цоохор ирвэс ч чамд хөнөөл учруулж чадахгүй. Чи Надтай хамт явж, Надтай хамт алхаж, Надтай хамт алдар луу орно!
“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “15-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав