248 Бурханы чин сэтгэлийн хайр

I

Нэр хүнд, байр сууриа алдсанаас болж би олон ч удаа сөрөг болж, уйлж унжлаа.

Хэтийн ирээдүйдээ л санаа зовж, ор гунигт автсан гэдгээ шалгалтаар олон ч удаа илчлүүллээ.

Олон удаа би зөрүүдлэн тэрсэлж, Бурханы шүүлтээс ангижрахаар хичээсэн ч мөс чанар маань намайг зэмлэсэнгүй.

Олон удаа би гэмшихээр сэтгэл шулуудсан ч албаар мууг үйлдэж, дотор маань нүгэл гаарах боломж олголоо.

Өө Бурхан минь, үгийн тань шүүлт үзэшгүй муухай сэтгэлийг минь ил болгодог,

завхралынхаа үнэнийг би тодорхой хараад, ичсэндээ нүүрээ хийх газар олдохгүй нь.


II

Аврагдах аргагүй гэж бодож явахад минь Таны үг буруу ойлголтыг минь арилгасан.

Сатаны уруу таталтад олон ч удаа унахад минь Та л намайг нууцхан харж, хамгаалсан.

Таныг олон ч удаа буруугаар ойлгож, эсэргүүцэхэд минь Та үргэлж надад хүлээцтэй, тэвчээртэй хандсан.

Гэм буруу үйлдсэн болгоныг минь Та огт саналгүй, надад гэмших боломж олгосон.

Өө Бурхан минь, би ийм өчүүхэн, дорд атал Та намайг цаг үргэлж анхаардаг.

Таны хайрыг хариулж чадахгүй бол би хүн гэж дуудуулах үнэ цэнтэй байж яахан чадах билээ?


III

Шүүлт, шалгалт, зэмлэл, сахилгажуулалтыг тань туулснаар Таны хайрыг эцэст нь мэдлээ.

Цэвэршүүлэлтийн асар их шаналлыг би туулдаг ч завхарсан зан чанар минь цэвэрлэгдэж байна.

Үнэнийг хэрэгжүүлж, Таныг дуулгавартай дагаж, Таны өмнө амьдарснаар би тайван, амгалан байдаг.

Танаас эмээж, муугаас зайлж, Таны үгээр амьдрах нь аз жаргал.

Өө Бурхан минь, агуу авралыг тань хүртэх боломж олгосон Таны шүүлт бол хайр билээ.

Таны чин сэтгэлийн хайрыг би мэдэрлээ, Таныг үүрд хайрлан, дуулгавартай дагамаар байна.

Өмнөх: 247 Өө Бурхан минь, зүрх сэтгэл минь аль хэдийн Таных болсон

Дараах: 249 Бурхан надад маш их хайрыг өгсөн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих