Бурханы асар дэлхийд ирлээ
I
Намайг эргэж ирэхэд үндэстнүүд Миний дүрэлзсэн дөлөөр тогтоосон хилээр аль хэдийн хуваагдчихсан байна. Тэр үед Би хүмүүст Өөрийгөө төөнөх нар мэт шинээр харуулан, тэдний огт үзээгүй Ариун Нэгэний дүрээр ил тод харуулж, Ехова Би нэгэнтээ Иудейн овгуудын дунд алхаж байсантайгаа адилаар үй олон үндэстний дунд алхана. Тэр цагаас эхлэн Би газар дээрх хүн төрөлхтний амьдралыг зална. Би ариун газрт илрсэн учраас тэд Миний алдар сууг гарцаагүй харах ба өөрсдийнх нь амьдралыг залж чиглүүлэх агаар дахь үүлэн баганыг гарцаагүй харна. Хүн Миний зөвт байдлын өдрийг, түүнчлэн Миний алдар суут илрэлийг харна. Тэр нь Би газар дээр хаанчилж, Өөрийн олон хөвгүүнийг алдар суу руу аваачих үед байх болно.
II
Газар дээр хүмүүс газар сайгүй мэхийх бөгөөд Миний асрыг хүн төрөлхтний дунд, Миний гүйцэтгэж буй ажлын хадан дээр бат бэх босгоно. Хүмүүс бас сүмд Надад үйлчилнэ. Бохир, жигшүүрт зүйлст дарагдсан тахилын ширээг Би яйртал цохиод шинээр хийнэ. Нялх хурга, тугалуудыг ариун тахилын ширээн дээр овоолно. Намайг агуу алдар суу хүртэх тэр өдрийг та нар гарцаагүй харах ба Би хуучин сүмийг буулгаад шинийг барих тэр өдрийг ч та нар гарцаагүй харна. Түүнчлэн Миний асар хүний ертөнцөд хүрч ирэх тэр өдрийг та нар гарцаагүй харна. Би сүмийг хэмх эвдсэнтэйгээ адилаар Өөрийнхөө асрыг хүний ертөнцөд авчирна, энэ нь яг л хүмүүс Миний бууж ирэхийг хардагтай адил.
III
Бүх үндэстнийг бут цохисныхоо дараа Би тэднийг шинээр цуглуулж, тэр цагаас Өөрийн сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг тавина, тэгснээр бүгдээрээ Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстэн дэх Миний ажилд өөрсдийгөө үнэнчээр зориулах болно. Тэд өнөөгийн израильчууд шиг тахилчны өмсгөл, титмээр гоёх ба Ехова Миний алдар суу тэдний дунд дуурьсаж, Миний сүр жавхлан тэдний дээр эргэлдэж, тэдэнтэй хамт орших болно. Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас ийм маягаар гүйцэлдэнэ. Харь үндэстнүүд дэх Миний ажил Израильд хийсэн Миний ажил шиг байна, яагаад гэвэл, Би ажлаа Израильд өргөжүүлж, үүнийгээ Харь үндэстнүүдэд түгээнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс шинэчлэн найруулав