302 Бурханы үйл хэргийг ойлгох аргагүй

1 Таны сүр жавхлан тэнгэрүүдийн дээгүүр сүндэрлэхийг бид хардаг. Хүндлэлгүйгээр бид хэзээ ч Таны өмнө ирэхгүй. Таны хүслийг хэн мэдэж чадах вэ, Таны уур хилэнг хэн мэдэрч зүрхлэх вэ? Таны сүр жавхланг хэн хүсдэг вэ, энэ хэзээ ирэх вэ? Энд бид Таны тэвэрт хэвтэн, эхийнхээс өөрцгүй хайранд тань жаргадаг, гэвч Таны уур хилэн биднийг айлгадаг. Өө, Та бол хайрлан дээдэлдэг ээж минь билээ, хайрлан хүндэлдэг аав минь билээ. Зүрх сэтгэл маань Танаас нуугддаг ч, бид Танаас хол явж зүрхэлдэггүй. Тэгээд өө, зүрх сэтгэлдээ бид Таныг ойр мэдэрдэг, Таныг үнэхээр ойр мэдэрдэг. Таныг ойлгохын аргагүй гэдгийг өөрийн мэдэлгүй бид мэдэрдэг. Өө, тэгээд бид Таныг алсаас хүндлэхээс өөр аргагүй. Өө, бид Таныг алсаас хүндлэхээс л өөр аргагүй.

2 Зүрх сэтгэл маань Таныг хайрладаг, гэвч бид Танаас бас л айдаг, үг ямар нэмэртэй вэ? Ийм мэдрэмжийг хүний дур хүсэл яаж илэрхийлж чадах вэ? Бидний хийж чадах ганц зүйл гэвэл Таны өмнө гар хоосон очиж, хүүхэд адил, айдастайгаар Танаас гуйх явдал. Юу ч байлаа гэсэн, хэрэгцээ бүрийг маань Та хангадаг. Баярласан зүрх сэтгэлээс маань эцэс төгсгөлгүй магтаал урган гардаг. Өө, амь биеэ хайрлалгүй Та шаардлага, гомдолгүйгээр бүхнээ өгсөн. Таны царайг бид ховорхон хардаг атлаа Таны гэх бүхнийг олж авсан. Өө, өөрсдийн маань дотор маш их хир буртаг байдаг ч, Та аль эрт бидний бүхий л оршихуйг олж авсан. Өө, хуучнаас гүйцэлдсэн баримтыг махан биеийн нүд яаж харж чадах вэ, өө, хуучны өдрүүдээс Таны гүйцэлдүүлсэн баримтыг яаж харж чадах вэ?

3 Эрт цаг үеэс, нэг туйлаас нөгөөд, Таны нүдэнд бүх зүйл ил болсон байдаг. Бид дуугаа хурааж, хэн ч Тантай харьцуулж зүрхэлдэггүй. Таны үг цаг үргэлж эцэс төгсгөлгүй ундардгаас тэр юм. Тэгээд одоо Таны баялаг хэр өргөн уудмыг хэн ч хэлж мэдэхгүй. Таны сайхан гоо үзэсгэлэнг хөнгөн үгээр шагшин магтаж хэн зүрхлэх вэ? Таны зөөлөн байдлын тухай хэн хөнгөмсгөөр дуулж зүрхлэх вэ? Өө, нэг агшинд Та биднээс алс холд байдаг, тэгснээ бидний дунд байдаг, тэртээ алсад, тэгээд ойртож, нэг холдож, нэг ойртдог. Өө, Таны хөлийн мөрийг, бас сүүдрийг хэн ч, хэзээ ч хараагүй. Баяртай дурсамж л бидэнд үлддэг. Өө, үргэлжлэн үргэлжилсээр байдаг жаргалын тэр амт. Өө, Таны дэргэд байх жаргалын тэр амт үргэлжилдэг.

4 Тэнгэр, газрыг Та дамнадаг, үйл хэргийн тань цар хүрээг хэн мэдэх вэ? Элсэрхэг далайн эргийн ганц ширхэг элсийг л бид харж, Таны эрхшээлд чимээгүйхэн хүлээдэг. Шоргоолж мэт даруухан биднийг, дээдийн дээд Тантай жишиж яаж болох вэ? Өө, биднийг цэвэршүүлэх тань өрөвч сэтгэлээр маш дүүрэн байдаг. Таны өршөөлийн цаана зөвт байдал тань байгааг бид хардаг, өө, өө, Таны ариун сүр жавхлангийн дотор нуугдсан зөвт байдал, Таны хайр, Таны үйл хэрэгт нуугдсан байгааг хардаг. Өө, тоо томшгүй их Таны үйл хэргийг хэн тоолж барах билээ.

Өмнөх: 301 Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна

Дараах: 303 Христийг дагах эсэхийг Бурхан тогтоодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих