29 Төгс Хүчит Бурхан хуйлмал номыг нээсэн
1 Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг гүйцэтгэгч, бүрэн төгс жинхэнэ Бурхан юм! Тэр долоон одыг атгаж, долоон Сүнсийг агуулан, долоон нүдтэй байж, долоон лац болон хуйлмал номыг нээгээд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр, Тэрээр долоон гамшиг, долоон аягыг удирдаж, долоон аянгыг илчилдэг. Тэр аль эрт долоон бүрээг мөн дуугаргасан! Түүний бүтээсэн, бүрэн төгс болгосон бүх зүйл Түүнийг магтаж, Түүнд алдрыг өгч, Түүний сэнтийг өргөмжлөх ёстой.
2 Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бүх зүйл. Та бүхнийг гүйцэлдүүлсэн ба Таныг байхад бүгд бүрэн төгс, гэгээтэй, сул задгай, эрх чөлөөтэй, бат бэх агаад хүчирхэг байдаг! Таныг байхад нуугдсан, далдлагдсан зүйл юу ч байдаггүй, бүх нууц илчлэгддэг. Түүнчлэн, Та үй олон дайснаа шүүж, Өөрийн сүр жавхланг илчлэн, Өөрийн догшин гал, уур хилэнг үзүүлсэнээс гадна урьд хожид үзэгдээгүй, үүрд мөнхийн, эцэс төгсгөлгүй алдар суугаа дэлгэн харуулсан!
Бүх хүн сэрж, бүх чадлаараа уухайлан, дуулж, энэхүү төгс хүчит, бүхэлдээ-үнэн, бүхэлдээ-амьд, өгөөмөр, мөнхөөс мөнхөд орших суу алдарт, жинхэнэ Бурханыг шагшин магтах ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 34-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав