Бурханы үгэнд үндэслэн биеэ авч яв
I
Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байгаасай, Миний зарцуулсан бүх анхаарал халамж, бодлыг ойлгоосой, Миний үгийг хүн шиг авирлахын үндэс хэмээн үзээсэй гэж Би найдаж байна. Энэ та нарын сонсохыг хүссэн үг мөн ч бай биш ч бай, та нарын дуртай хүлээн авах, эсвэл дурамжхан хүлээн авах үг мөн ч бай биш ч бай, та нар эдгээрийг нухацтай хүлээж авах ёстой. Эс тэгвэл, та нарын хөнгөмсөг болоод хайхрамжгүй зан чанар, биеэ авч явах байдал чинь Намайг маш их гонсойлгоод зогсохгүй Миний зэвүүцлийг төрүүлнэ.
II
Та нар бүгд Миний үгийг ахин дахин, хэдэн мянган удаа уншиж, тэдгээрийг бүр зүрх сэтгэлээсээ мэдээсэй гэж Би маш их хүсэж байна. Зөвхөн ингэснээр л та нар Миний итгэл найдварыг нураахгүй. Гэсэн хэдий ч, та нарын хэн нь ч одоо ингэж амьдрахгүй байна. Эсрэгээрээ та нар бүгд идэж уун өөрийгөө цатгаж, зугаа цэнгэлийн амьдралд автдаг, та нарын хэн нь ч Миний үгийг хэрэглэн, зүрх сэтгэлээ баяжуулдаггүй. Ийм учраас Би хүн төрөлхтний жинхэнэ төрх нь үргэлж Надаас урвах бөгөөд хэн ч Миний үгэнд үнэхээр үнэнч байж чадахгүй хэмээн дүгнэсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс шинэчлэн найруулав