387 Итгэлд хүрэх түлхүүр нь Бурханы үгийг амийн бодит байдал болгон зөвшөөрөх явдал юм
I
Бурханд итгэх итгэл нь
тэмдэг, гайхамшгийг харахын тулд биш,
эсвэл махан биеийн чинь төлөө ч биш,
харин Бурханыг мэдэхээр зорьж,
хамаг чадлаараа Түүнийг
дагахын төлөө байх ёстой.
Яг л Петр шиг, үхтэлээ Түүнд дуулгавартай бай.
Энэ бол одоо чиний хичээж биелүүлэх ёстой зүйл.
Бурханд итгэх нь
(Бурханд итгэх нь) Түүний үгийг
амийн бодит байдал гэж
хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.
Түүний үгийг, амнаас гарах үгийг хэрэгжүүл,
тэдгээрийг өөр дээрээ биелүүл.
Энэ бол Бурханы зорилгын биелэлт.
II
Бурханы үгийг идэж, уух нь
Бурханыг үнэхээр мэдэхийн төлөө,
Бурханыг хангалуун байлгахын төлөө юм.
Бурханы үгийг идэж уух нь
Бурханы тухай илүү их мэдэхийн төлөө юм.
Тэр үед л чи Бурханыг дагаж, хайрлаж чадна.
Энэ нь Бурханд итгэх итгэлийн
зорилго байх ёстой.
Бурханд итгэх нь
(Бурханд итгэх нь) Түүний үгийг
амийн бодит байдал гэж
хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.
Түүний үгийг, амнаас гарах үгийг хэрэгжүүл,
тэдгээрийг өөр дээрээ биелүүл.
Энэ бол Бурханы зорилгын биелэлт.
III
Бурханд итгэх итгэл нь
Бурханаар төгс болгуулахыг зорьж,
Бурханд бүрэн дуулгавартай байхыг хэлдэг.
Хэрэв чи ямар ч гомдолгүйгээр
Бурханд дуулгавартай байж,
Бурханы бүх хүслийг анхаарч,
Петрийн хэмжээнд хүрч,
хэв маягийг нь эзэмшиж чадвал,
итгэлдээ амжилт олж, Бурханаар авхуулсан байна.
Хэрэв тэмдэг, гайхамшгийг л
харахыг оролддог бол
итгэлийн үзэл санаа чинь буруу байна.
Бурханд итгэх нь
(Бурханд итгэх нь) Түүний үгийг
амийн бодит байдал гэж
хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.
Түүний үгийг, амнаас гарах үгийг хэрэгжүүл,
тэдгээрийг өөр дээрээ биелүүл.
Энэ бол Бурханы зорилгын биелэлт.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс шинэчлэн найруулав