23 Бурханы үг гайхамшгуудыг бүтээдэг

I

Хүмүүс дунд алхах гэж Та махбод болж,

мөнх амийн замыг бидэнд авчирсан.

Өө Бурхан минь, Таны бүх үг үнэн,

биднийг амьдралын зөв зам руу хөтөлдөг.

Таны бүх үг эрх мэдэлтэй,

ялзралыг маань шүүж, цэвэрлэдэг.

Таны хайр сэтгэлд маань гүн үндэслэсэн,

бид шинэ дуу дуулж, авралыг тань магтдаг.

Таны үгийн усалгаанаас

бидний өсөлтийг салгах аргагүй.

Оршихуйг маань олж авсан

Таны төлөө бид дуулдаг.

Таны хайр сэтгэлийг дүүргэдэг.

Төгс Хүчит Бурхан, Таныг бид магтдаг.

Мэргэн ухаан, төгс хүчнийг тань

гэрчлэл бүр хэлдэг.

Таны үг амийн гайхамшгийг бүтээж,

ялагчдын бүлгийг бий болгодог.

Таны үг бүгдийг гүйцэлдүүлж,

ертөнц бүхэлдээ амин чанараар бялхдаг.

Ертөнц бүхэлдээ Таныг магтдаг,

магтаалын дуу хоолой хэзээ ч намжихгүй.

Төгс Хүчит Бурхан, Таныг бид магтдаг.


II

Таны зөвт байдал тэнгэрээс ч өндөр,

ёрын муу эринийг Таны хилэн шатаасан.

Таны үг төгс хүчинг тань илчилж,

газар, тэнгэр дэх бүх зүйлийг шинэчилдэг.

Сатан ба бүх дайснуудыг ялж,

Та алдар сууг бүрэн хүртсэн.

Таны ардууд сэнтийн тань өмнө ирээд

элбэг байдалд умбаж, Таны үйлийг магтдаг.

Таны үгийн усалгаанаас

бидний өсөлтийг салгах аргагүй.

Оршихуйг маань олж авсан

Таны төлөө бид дуулдаг.

Таны хайр сэтгэлийг дүүргэдэг.

Төгс Хүчит Бурхан, Таныг бид магтдаг.

Мэргэн ухаан, төгс хүчнийг тань

гэрчлэл бүр хэлдэг.

Таны үг амийн гайхамшгийг бүтээж,

ялагчдын бүлгийг бий болгодог.

Таны үг бүгдийг гүйцэлдүүлж,

ертөнц бүхэлдээ амин чанараар бялхдаг.

Ертөнц бүхэлдээ Таныг магтдаг,

магтаалын дуу хоолой хэзээ ч намжихгүй.

Төгс Хүчит Бурхан, Таныг бид магтдаг.

Төгс Хүчит Бурхан, Таныг бид магтдаг.

Өмнөх: 22 Төгс Хүчит Бурхан ирсэн нь ямар сайхан бэ

Дараах: 24 Өө Төгс Хүчит Бурхан минь, Та үнэхээр алдар суутай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих