512 Бурханы үгийн суурь л хэрэгжүүлэлтийн замаар хангадаг
1 Зөвхөн үнэнийг эрэлхийлснээр л чи зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна: Энэ бол хүмүүсийн ухамсарлах ёстой, нэгд нэггүй ойлгох ёстой зүйл юм. Хэрэв чи үнэнийг хангалттай ойлгодоггүй бол амархан бүдэрч, замаа алдана. Хэрэв чи амиа өсгөхийг хүсвэл бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Чи юу ч хийж байлаа гэсэн, үнэнтэй нийцэлтэй байхын тулд хэрхэн авирлах талаар эрэлхийлэх ёстой, үнэнийг зөрчдөг ямар өө сэв дотор чинь оршиж байгааг олж мэдэх ёстой. Юу хийж байгаагаас үл хамааран чи үнэ цэнтэй эсэхийг нь бодолцон үзэх ёстой. Чи утга учиртай зүйлсийг хийж болох боловч утга учиргүй зүйлсийг хийх ёсгүй. Хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйлсийн тухайд гэвэл орхих боломжтой бол орхих ёстой. Эс бөгөөс, тэдгээр зүйлийг хэсэг хугацаанд хийж байгаад хожим нь болих хэрэгтэй гэж санагдвал шийдвэрээ хурдан гаргаж, даруй орхи. Энэ бол хийж байгаа бүх зүйлдээ чиний баримтлах ёстой зарчим юм.
2 Оролтыг эрж хайх зуураа бүх зүйлийг судлах ёстой. Бүх зүйлийг Бурханы үг, үнэний дагуу нэгд нэггүй тунгаан бодох ёстой бөгөөд тэгснээр чи тэдгээрийг Бурханы хүсэлд бүрэн дүүрэн нийцэхүйц байдлаар хэрхэн зохицуулахаа мэддэг болно. Хувийн хүслээс чинь урган гардаг зүйлсийг тэгээд хаяж болно. Чи аливааг хэрхэн Бурханы хүслийн дагуу хийх вэ гэдгийг мэдэх тул явж очоод л хийчихнэ. Бүх зүйл жам ёсоороо л болж буй мэт санагдах бөгөөд хэтэрхий амархан мэт санагдана. Үнэнтэй хүмүүс юмыг ингэж хийдэг. Тэгээд чи зан чанараа өөрчилсөн гэдгээ бусдад үнэхээр харуулж чадах бөгөөд тэд гарцаагүй сайн үйл хийжээ гэдгийг чинь, мөн аливааг зарчмын дагуу хийдэг, бас бүх зүйлийг зөв хийдэг гэдгийг чинь харна. Энэ бол үнэнийг ойлгодог, бага зэрэг хүний төрхтэй хүн юм. Мэдээж хэрэг, Бурханы үг зарим хүн дээр үр дүнд хүрчээ.
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас шинэчлэн найруулав