Бүх зүйл дээр үнэнийг эрж хай
I
Юу ч хийлээ гэсэн, асуудал хэр том, бага байх нь хамаагүй, Бурханы гэр бүл дэх үүргээ биелүүлэхийн төлөө хийж байна уу, хувийн шалтгаанаар хийж байна уу гэдэг чинь хамаагүй, хийж буй зүйл чинь Бурханы хүсэлтэй нийцэж буй эсэхийг, мөн энэ нь хүн чанартай хүний хийх учиртай зүйл мөн эсэхийг чи харгалзан үзэх ёстой. Хийдэг бүхэндээ чи тийм маягаар үнэнийг эрж хайвал Бурханд үнэхээр итгэдэг хүн мөн. Асуудал, үнэн бүрд ийм маягаар чин үнэнчээр хандвал чи зан чанараа өөрчилж чадна.
II
Зарим хүн хувийн чанартай зүйл хийж байхдаа үнэнийг зүгээр л үл ойшоож, хүссэнээрээ хийж, өөрсдийг нь аз жаргалтай болгодог байдлаар, өөрсдөд нь ашигтай маягаар хийж болно гэж боддог. Бурханы гэр бүлд энэ нь яаж нөлөөлөх, хийж буй зүйл нь ариун хүний ёс зүйд нийцэж байгаа эсэхийг тэд өчүүхэн ч харгалзан үздэггүй. Эцэст нь уг асуудлыг дуусгамагцаа дотор нь харанхуйлж, сэтгэл нь тавгүйтдэг. Энэ нь зохих залхаан цээрлүүлэлт бус уу? Хэрэв чи Бурханы сайшаадаггүй зүйлийг хийдэг бол Бурханд халдсан хэрэг. Хүмүүс үнэнд дургүйлхэж, өөрсдийн хүсэлд үндэслэн аливааг байнга хийдэг бол Бурханд байнга халдана. Тийм хүмүүсийн хийдэг зүйлийг Бурхан ер нь сайшаадаггүй бөгөөд хэрэв тэд гэмшихгүй бол шийтгэл нь тийм ч холгүй байх болно.
Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас шинэчлэн найруулав