136 Бурханы ажил өөрчлөгдөшгүй биш
1 Бурханы санаа зорилго нь үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэлэг, эрч хүчтэй байлгахын төлөө байсаар ирсэн ба хүнээр баримтлуулдаг зүйлс нь үүрд мөнхийн, хувиршгүй биш, харин эрин үе, цаг хугацааны хамтаар өөрчлөгддөг. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг байлгадаг диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг ойлгоогүй л байна уу? Хуучинсаг үзэл бодолтой учраас чи Бурханы тухай үзэлтэй байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь, Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл Бурханы ажил хүний хүслээс зөрдгөөс болдог юм биш, түүнчлэн Бурхан үүргээ үргэлж цалгардуулдгаас ч болдог юм биш. Харин чи хэтэрхий дуулгаваргүй учраас, мөн чамд Бурханы бүтээлийн төрх өчүүхэн төдий ч байдаггүй учраас үзлээ орхиж чаддаггүй; Бурхан чамд хүндрэл учруулаад байдаг юм биш. Энэ бүхэн чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдлыг хүн бий болгодог.
2 Бурханы бодол үргэлж сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи өөрт чинь юу сайн болохыг мэддэггүй, үргэлж шинжлэн шалгаж, аль эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин чи Бурханыг огт хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь дэндүү их. Өчүүхэн жаахан бүтээгдсэн зүйл урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй бага хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд үүнийгээ ашиглан Бурхан руу дайрч давшилдаг—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст өөрсдийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх огт байхгүй, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй—өнөөх илжирсэн үзлүүдийг бол дурдахын ч хэрэггүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос шинэчлэн найруулав