Бурхан биднийг өнөөдөр ч хайрладаг хэвээр
1
Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ирээд, даруухнаар нуугдан олон жил ажиллаж,
хүний зовлонг биеэрээ туулж, хорвоогийн зовлон жаргал бүхнийг амссан.
Тоймгүй олон хавар, зун, намар, өвлийг өнгөрөөн чуулгануудын дунд Тэр алхдаг.
Биднийг цэвэрлэхийн тулд Тэр үнэнийг илэрхийлсэн, бас биднийг Сатанаас аварсан.
Христтэй нүүр тулан учраад л одоо бид Бурхан бол үнэн гэдгийг олж хардаг.
Зүрх сэтгэл маань Бурханы дуудлагаар сэрсэн, тэгээд бид хэчнээн гүн ялзарснаа хардаг.
Бурханы тэвчээр, хүлцлийн ачаар л бид аврагдах боломжтой болсон.
Бид Бурханы авралын агуу байдлыг мэдэрсэн; Бурхан үнэхээр бидний хайр, магтаалыг хүртэх эрхтэй.
2
Хүмүүст аврал авчрахын тулд Бурхан бүх зовлонг туулж, цус, хөлс, нулимсаа урсгасан.
Өнгөрсөн үеийн дүр зургуудыг мартахад хэцүү, хүмүүсийг гэх Бурханы хайр хэмжээлшгүй.
Сул дорой байх үед Бурхан намайг түшсэн, сэтгэл өвдөх үед Бурханы үг тайтгарал авчирсан.
Биеэ тооход минь Бурхан намайг цээрлүүлж, сахилгажуулан, алхам алхмаар өдий хүргэсэн.
Биднийг жинхэнэ хүн шиг амьдраасай гэсэндээ Бурхан маш олон удаа сүр жавхлант шүүлт авчирч,
маш олон удаа биднийг засаж, бидэнтэй харьцаж, ялзралыг маань ариусгасан.
Шалгалт, гай зовлонг бид туулсан ч Бурхан бидэнтэй хамт байж, биднийг дагалдаж, хөтөлсөн.
Бурхантай хамт бид Сатаныг ялсан. Агуу авралынх нь төлөө Бурханд талархъя.
Бурхан өнөөдөр ч биднийг хайрласан хэвээр байхад итгэлийг нь хөсөрдүүлж яаж болох билээ?
Бурханы захиасыг би санаж явдаг ба Бурханы сэтгэлийг тайтгаруулахын тулд үүргээ биелүүлэхээр чармайж,
бүх шалгалт, зовлонг дуртайяа тэсвэрлэж, Бурханд цангинасан, хүчтэй гэрчлэл хийнэ.
Бурханыг хайрлах зам урхи, нүх элбэгтэй, сөрөг байдалд унаж болох ч би дахиад л босдог.
Хэчнээн их бүтэлгүйтэлтэй тулгарсан ч би гомдол, харуусалгүйгээр Бурханыг үргэлж хайрлана!