140 Бурхан өөр өөр эрин үеийг төлөөлөхөөр өөр өөр нэр авдаг
1 Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай.
2 Бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж болох юм бэ? Есүс хүн төрөлхтний Золин аврагч л байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ?
3 Эцсийн өдрүүдэд хүн ийм түвшинд хүртлээ доройтсон учраас энэ үе шатны ажлыг зөвхөн шүүлт, гэсгээлтээр л дамжин явуулж болно. Ийм маягаар л ажлыг гүйцэлдүүлж болно. Энэ нь хэд хэдэн эрин үеийн ажил байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг эрин үеийг нөгөөгөөс зааглаж, тэдгээрийн хооронд шилжилт хийхдээ Бурхан Өөрийн нэр, Өөрийн ажил болон өөр өөр Бурханы дүрийг ашигладаг; Бурханы нэр болон ажил нь Түүний эрин үеийг төлөөлж, эрин үе бүр дэх Түүний ажлыг төлөөлдөг. Эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Түүний хийдэг ажил—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй.
4 Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлт туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас шинэчлэн найруулав