Хүний жинхэнэ дуулгавартай байдлыг Бурхан хүсдэг
I
Бурхан дуулгавартай байдлаар нь болон Бурханы үгийг идэж, ууж, эдэлж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахад сэтгэл ханалгүй үнэнээр ихэд цангаж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; энэ нь яг Бурханы хүсдэг төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг зөвхөн эдэлдэг хүмүүс нь Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөц байж, Бурхан хүнд хайртай, Бурхан хүнд энэрэнгүй ханддаг гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас Бурханыг хүмүүс үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй.
II
Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол—тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдний дотор, Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн сургаал байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Энэ хүмүүс нь хүний зүйлсээр дүүрэн байдаг—тэд яаж Бурханд дуулгавартай байж чадах юм бэ? Тэд бүгд хувийн сонголтуудынхаа дагуу дуулгавартай дагадаг—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүсэх үү? Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин сургаал номлолыг мөрдөж буй хэрэг, мөн өөрийгөө тайтгаруулж, хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байдал гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Чи бол мууг үйлддэг Египетийн Фараон бөгөөд Бурханыг илт эсэргүүцэх ажил хийдэг—Бурхан иймэрхүү үйлчлэл хүсэх үү? Чи даруйхан гэмшиж, жаахан ухамсартай байсан нь дээр.чи саад болж, үймүүлэхгүй, үүргээ сахиж, Тийм маягаар чи Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэхээс зайлсхийж чадна!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос шинэчлэн найруулав