454 Төгс болгуулахаар тэмүүлдэг хүмүүсийн дотор Ариун Сүнс илүү ажилладаг

Та нар одоо амь зан чанараа өөрчлөхөөр

эрэлхийлэх хэрэгтэй,

ингэж Бурханы алдрын газар дээрх баталгаа,

ирээдүйн ажлынх нь дуурайл болно.


1

Өнөөдрийн эрэл ирээдүйн суурийг тавьдаг учраас

чи Бурханд ашиглагдаж, гэрчлэл хийж чадна.

Хэрэв үүнийг чи эрлийнхээ зорилго болговол,

Ариун Сүнс чамтай хамт байхаар ирнэ.

Нэг зорилго дээр л төвлөр, Бурхан чамайг төгс болгоно.

Энэ бол Ариун Сүнсний сонгосон зам билээ.

Ариун Сүнсний замчилж байгаа замд

хүмүүс өөрсдөө эрж хайсны дүнд хүрдэг.

Ихийг зоривол чи улам төгс болгуулна.

Үнэнийг эрж хайх тусам Ариун Сүнс улам их ажилладаг.

Хэдий их эрэлхийлнэ, төдий ихийг олж авна.

Дотоод байдлынхаа дагуу хүн төгс болгуулдаг.


2

Бурханаар төгс болгуулж, авхуулахаар тэмүүлэх тусам,

Ариун Сүнс дотор чинь улам их ажиллана.

Эрж хайхгүй, сөрөг байж, ухрах тусам чинь,

ажиллах нь багасаж, аажмаар чамайг орхино.

Та нар Бурханаар төгс болгуулж, олж авхуулж,

ашиглагдахын тулд бүхнийг хийхээр эрэлхийлж,

та нарт илчлэгдсэн Бурханы үйл хэргийг

ертөнц дэх бүх зүйлд харуулах хэрэгтэй.

Ихийг зоривол чи улам төгс болгуулна.

Үнэнийг эрж хайх тусам Ариун Сүнс улам их ажилладаг.

Хэдий их эрэлхийлнэ, төдий ихийг олж авна.

Дотоод байдлынхаа дагуу хүн төгс болгуулдаг.


3

Та нар бол бүх зүйлийн эзэн.

Тэдний дундаас та нар Бурханд гэрчлэгдэж,

алдарших боломж олгох ёстой.

Та нар хамгаас ерөөгдсөн үе гэдгийг энэ батална.

Ихийг зоривол чи улам төгс болгуулна.

Үнэнийг эрж хайх тусам Ариун Сүнс улам их ажилладаг.

Хэдий их эрэлхийлнэ, төдий ихийг олж авна.

Дотоод байдлынхаа дагуу хүн төгс болгуулдаг.


Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 453 Ариун Сүнсний ажил өөрийн зарчимтай

Дараах: 455 Ариун Сүнсний ажилтай хүмүүсийг Бурхан төгс болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх