Хүний Хүү алдар суутайгаар гарч ирлээ
I
Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулганд үзэгджээ. Ярьж байгаа нь Сүнс билээ, Тэр бол догшрох гал, Түүнд сүр жавхлан бий бөгөөд Тэр шүүж байна; Тэр бол хөлөө хүрсэн дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү билээ. Түүний толгой ба үс ноос адил цагаан, нүд нь галын дөл адил; хөл нь зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; харин дуу хоолой нь их усны шуугиан мэт байдаг. Тэр баруун гартаа долоон од барьж, хоёр талдаа иртэй хурц илд аманд нь байх бөгөөд нүүр царай нь хурцаар гэрэлтэх нар мэт билээ!
II
Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдэж, хурцаар гэрэлтэх нар мэт Бурханы алдар гарч ирлээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам гэрэлтэнэ; хэний нүд үүнийг эсэргүүцэж зүрхлэх билээ? Эсэргүүцэл гэдэг үхэл гэсэн үг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр юу ч олж аваагүй гэдгээ та нар бүгд ойлгож, харах болно!
III
Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ өчүүхэн ч мах, цусны холбоогүйгээр сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцийг даван гарч, гурав дахь тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон дээрх бүх зүйл Миний гарт бий. Би хэлбэл, тэр нь биеллээ олно. Би тушаавал, тэр ёссор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, хумхын тоос болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол дэндүү бодитой хувирашгүй үнэн. Би дэлхийг ялан дийлж, бүх ёрын хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван тавдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав