168 Харамсахгүй сонголт

I

Сатаны ёрын муу улам ихсэж, Христэд итгэгчдийг баривчилж, хавчих үед

хот харанхуй айдсаар дүүрч, би боломжоороо хаа нэг тийшээ зугтах үед ч

дүнсгэр шоронд эрх чөлөө хоригдох үед ч

шаналант урт шөнө л надад хань болох үед ч

Бурханд итгэх итгэлдээ би тээнэгэлзэх ёсгүй,

өөрийн Эзэн, Бурханаасаа хэзээ ч урвахгүй.

Зүрх сэтгэл минь Төгс Хүчит жинхэнэ Бурхан Таных.

Шоронгийн хорио биеийг минь л хянаж чаддаг.

Таныг дагах алхааг минь зогсоож чадахгүй.

Шаналал зовлон, бартаат зам,

Таны үг замчилж байхад зүрх сэтгэл минь айдасгүй,

Таны хайр хань болж байхад сэтгэл минь хангалуун.


II

Сатаны тамлал улам бүр ширүүсэх үед ч

төөнөх мэт өвдөлт намайг ахин дахин нэрвэх үед ч

махбодын тамирдал, тарчлаан эцэстээ тулах үед ч

амийг минь авч одохоос өмнөх эцсийн мөчид ч

агуу улаан лууд би хэзээ ч бууж өгөхгүй,

хэзээ ч Иудас болж, Бурханыг ичгүүрээр тамгалахгүй.

Төгс Хүчит жинхэнэ Бурхан Танд үхэх хүртлээ би үнэнч байна.

Сатан махан биеийг минь л тамлаж, хөнөөж чадна.

Амьдрал, үхэл үүрд Таны ноёрхол дор оршино.

Таныг гэрчлэхийн тулд би бүхнээ хаяна.

Хэрэв энэ Сатаныг шившиглэх бол би гомдолгүйгээр үхэх болно.

Энэ амьдралдаа Христийг дагаж, Бурханыг хайрлахаар эрэлхийлнэ гэдэг хэчнээн алдар суутай вэ!

Сэтгэл, сүнсээрээ би Бурханы хайрыг хариулах ёстой; Бурханыг гэрчлэхийн төлөө бүхнээ хаяхад би бэлэн.

Амьд байгаа цагтаа бүхий л оршихуйгаа Бурханд өгөх сонголтдоо би хэзээ ч харамсахгүй.

Өмнөх: 167 Бурханы хайр байхад би айх ёсгүй

Дараах: 169 Шорон дахь шалгалтууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих