Бурханы ажиглалтыг бүх зүйл дээр хүлээн зөвшөөрөх ёстой
I
Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхол, байр суурь, нэр нүүр, нэр хүндийг үргэлж бүү бодолц. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг эн тэргүүний зорилтоо болгох ёстой; мөн Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ажлын тухай бодож буй эсэх, үүргээ сайн биелүүлсэн эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй.
II
Бурханы гэрийн ажлыг зүрх сэтгэлдээ үргэлж бодолцож үзэн, ах эгч нарынхаа амийн оролтын тухай бодож байх үедээ чи үүргээ сайн биелүүлж чадна. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, ажилдаа сайн дадаагүй үед л ажил чинь зарим алдаа дутагдалтай байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад боловч чи бүх хүчин чадлаа зарцуулсан байна. Хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, ямагт Бурханы гэрийн ажлыг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлтэй хүмүүс нь үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс байдаг тул гэрчлэлтэй байдаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас шинэчлэн найруулав