753 Бурханы хийдэг бүхэн нь хүнийг аврахын төлөө юм

1 Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм.

2 Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно.

3 Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 752 Иовын амьдралын үнэ цэн

Дараах: 754 Бурхан Сатаныг бүрэн ялдаг хүмүүсийг л олж авна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих