752 Иовын амьдралын үнэ цэн

1 Иов үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэнэ нь хаана байсан бэ? Хүний үзэл бодлоос харвал, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд жинтэй гэрчлэл хийснээрээ тэрээр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэгээд Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр дуурайл үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүний хувьд үлгэр жишээ болж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болон баярлуулах зүйл авчрах чадварт нь оршиж байсан.

2 Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалт туулж, Сатаныг ялсан ба Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханыг хүн төрөлхтний дунд алдаршуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулан Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд үр дүнг үзэж, итгэл найдвар харах боломж олгон Бурханд жинтэй гэрчлэл хийсэнд оршиж байсан юм. Түүний гэрчлэл нь хүн Бурханы гэрчлэлд баттай зогсох чадварын, мөн хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханы өмнөөс Сатаныг шившиглэж чадах жишгийг тогтоосон.

3 Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчирч, алдаршихын баяр хөөрийг Бурханд урьдчилан амсуулж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр Бурханыг алдаршуулсны бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа турш Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхамшигт ялалтыг Бурхан үүрд эрхэмлэх бөгөөд түүний төгс, шулуун шударга, Бурханаас эмээдэг байдлыг хойч үеийнхэн хүндэтгэн дуурайх болно. Түүнийг Бурхан өөгүй, гялалзсан сувд шиг үүрд нандигнах ба хүн ч бас түүнийг эрхэмлүүштэй юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 751 Иов насан туршдаа Бурханыг мэдэхээр эрэлхийлсэн

Дараах: 753 Бурханы хийдэг бүхэн нь хүнийг аврахын төлөө юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх