Иов насан туршдаа Бурханыг мэдэхээр эрэлхийлсэн

I

Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй хэдий ч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй.

II

Иовын нүдээр бол, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх жирийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн тэдгээр нь Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй.

III

Иовын бүхий л амьдрал нь, бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх, мөн бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хөдөлгөөний хуулийг захирахаар дамжуулан илэрхийлэгддэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон үгийг өдөр тутмын амьдралдаа сонсож, мэдрэх явдал байсан юм. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм.


Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: Иов Бурханаас магтаал хүртсэний шалтгаан

Дараах: Иовын амьдралын үнэ цэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх