750 Иов Бурханаас магтаал хүртсэний шалтгаан

1 Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшааж, хүмүүс атаархаж, биширч, бүр үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, ер бусын юм юу ч байгаагүй: Тэрээр бусад жирийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байв. Ялгаа нь гэвэл, амьдралынхаа ердийн хэдэн арван жилийн туршид тэрээр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын талаарх мэдлэгийг олж авч, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг ухаарч ойлгосон юм.

2 Тэр бусад эгэл хүнээс илүү ухаалаг байгаагүй, гойд амь бөхтэй ч байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд ур чадвар ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн сэтгэл, шулуун шударга зан чанар, шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээр зүйлийн алийг ч эгэл хүмүүсийн ихэнх нь эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодол санаандаа нарийн нягт анхаарал хандуулдаг байв. Тиймээс дэлхий дээрх ердийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ.

3 Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов олж авч чадсаны эхний шалтгаан бол, тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх гэсэн түүний эрэл хайгуул байв. Хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 749 Бурханы ерөөлд хандах Иовын хандлага

Дараах: 751 Иов насан туршдаа Бурханыг мэдэхээр эрэлхийлсэн

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих