Бурханы хийдэг, хэлдэг бүхэн үнэн юм
I
Сатаны ёрын муу уг чанар болон хүн төрөлхтний завхарсан зан чанарын тухайд Бурхан хүмүүстэй хэзээ ч маргалдаж, хэрэлддэггүй бөгөөд хүмүүс мэдлэггүй байдлаасаа болж ингэж авирлах үед Тэр хэзээ ч тоодоггүй. Бурхан аливаа зүйл дээр хүмүүстэй адил үзэл бодол баримталж байхыг та нар харахгүй, түүнчлэн аливаа зүйлийг зохицуулахдаа хүний үзэл бодол, тэдний мэдлэг, тэдний шинжлэх ухаан, тэдний гүн ухаан, эсвэл хүний төсөөллийг ашиглаж байхыг та нар харахгүй. Үүний оронд Бурханы хийдэг бүхэн, илэрхийлдэг бүхэн үнэнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг болгон, хийсэн үйлдэл болгон нь үнэнтэй хамаатай байдаг.
II
Энэ үнэн болон эдгээр үг нь ор үндэсгүй уран сэтгэмж биш, харин ч Бурханы мөн чанар, Түүний амийн улмаас Бурханаар илэрхийлэгдсэн. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүхний мөн чанар нь үнэн учраас Бурханы мөн чанар бол ариун гэж бид хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн нь хүмүүст эрч хүч болон гэрлийг авчирдаг; энэ нь эерэг зүйлс болон тэдгээр эерэг зүйлийн бодит байдлыг харах боломжийг хүмүүст олгодог бөгөөд зөв замаар алхах боломжийг олгодог. Бурханы мөн чанарын улмаас эдгээр зүйл тодорхойлогддог бөгөөд Түүний ариун байдлын мөн чанарын улмаас тэдгээр нь тодорхойлогддог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө v”-аас шинэчлэн найруулав