915 Бүтээгчийн эрх мэдэл дор бүх зүйл бүрэн төгс

I

Бурханы бүтээсэн бүх зүйл,

хөдөлдөг болон хөдөлдөггүй бүх зүйл,

загас, шувуу, цэцэгс, модод,

мал сүрэг, шавж, зэрлэг амьтад,

Бурханд бүгд сайхан байв,

Бурханы нүдээр, Түүний төлөвлөгөөний дагуу

бүгд төгс төгөлдөрт хүрч,

Бурханы хүссэн хэмжээнд хүрсэн байсан.


II

Алхам алхмаар Тэр ажиллаж,

төлөвлөснийхөө дагуу бүх ажлаа хийсэн.

Бүтээхээр зорьсон зүйлс нь

ар араасаа бий болсон.

Тэдгээр нь бүгд Түүний

эрх мэдлийн тусгал ба үр дүн.

Эдгээрээс болоод бүх бүтээл нь

Бүтээгчийн нигүүлсэлд нэн талархан,

Бүтээгчийн хангалтад

маш их талархахаас аргагүй.


III

Бурханы гайхамшигт үйл хэргүүд

өөрсдөө илчлэгдэж эхлэхэд,

энэ дэлхий хэсэг хэсгээрээ

Бурханы бүтээсэн зүйлсээр бүрхэгдсэн.

Эмх замбараагүй байдал,

харанхуй байдал нь өөрчлөгдөж,

гэрэлтэй, тунгалаг болоод,

нам гүм нь амьд сэргэг болж,

үхмэл хөшингөөс хязгааргүй эрчтэй болсон.


IV

Бүх бүтээлийн дотор,

агуу томоос маш жижиг хүртэл,

жижгээс өчүүхэн бага хүртэл

Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар

бүтээгдээгүй зүйл гэж нэг ч үгүй билээ.

Бүтээл нэг бүрийн оршин тогтнолд цор ганц,

төрөлхийн чухал хэрэгцээ, үнэ цэн байв.

Ямар хэлбэр, бүтэцтэйгээс үл хамааран

бүгд Бүтээгчийн эрх мэдэл дор оршдог.


V

Бүтээгчийн эрх мэдэл дор,

бүгд Түүний дээд эрхийн төлөө

шинэ найрал тоглон,

Түүний шинэ өдрийн ажлын удиртгалыг эхлүүлнэ.

Мөн яг тэр мөчид,

Бүтээгч ч бас удирдлагынхаа ажилд

шинэ хуудас нээх болно.

Тийм ээ, Бүтээгч шинэ хуудас нээнэ.


VI

Бүтээгчийн тогтоосон хуулиар

нахиалах хавар, болц гүйцэх зун,

намрын ургац, өвлийн хадгалалт гээд,

Бүтээгчийн тогтоосны дагуу,

бүх зүйл Бурханы удирдлагын

төлөвлөгөөтэй хамт цуурайтан,

өөрсдийн шинэ өдөр, шинэ эхлэл

шинэ амийг угтан авна.

Түүний эрх мэдлийн дээд эрх дор

тэд эцэс төгсгөлгүй өсөн үржсээр

шинэ өдөр бүрийг угтан авна.

Бүх зүйл бүрэн төгс байна.


“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 914 Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдлийн илрэл

Дараах: 916 Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал хязгааргүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих